СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-06-21

Д.Өнөрболор: Б.Чойжилсүрэн сайд "Нүүрс рүүгээ эргээд шилжье. Өөр арга алга өө" гэж хэлэхээсээ ичих хэрэгтэй

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Эрчим хүчний яам иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах эрхийн эсрэг агаарын бохирдлыг бууруулах бодлогоос ухарч байгаад шүүмжлэлтэй хандав.  

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

-Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхийг бодлогын хувьд дэмжиж байгаа.  Агаарын бохирдол мөнхийн сэдэв байж ирсэн. Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд өчнөөн ажил хийж хэрэгжүүлсэн ч одоо түүхий нүүрс түлдэг яндангуудыг нэмэгдүүлэх гэж байна, түүхий нүүрс түлнэ гэдэг асуудал оруулж ирж байна. Дэлхий дээр эрчим хүчийг нэмэгдүүлэх маш олон арга зам бий. Хотод ялгамжтай байдлаар энэ зохицуулалтыг оруулж ирэх шаардлагатай.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн

-Энэ хууль 2029 он хүртэл дагаж мөрдөгдөнө. Манай улсаар дамжих хийн хоолойг өөдрөгөөр төсөөлөхөд 2029 онд ашиглалтад орохоор байгаа юм. Тэр болтол амьдрал үргэлжилнэ. Улаанбаатар хотод 200 айлын янданг нийлүүлээд 1.5 МГв хүчин чадалтай дулааны станц байгуулъя гэж байгаа. Улаанбаатар өмнө нь Багануурын нүүрс түлдэг байсан бол одоо Эрдэнэс Тавантолгойн нүүрс түлж байгаа. Нүүрс түлсэн тохиолдолд огт утаагүй болохгүй. Утааг багасгах тухай л ярьж байгаа. Ард түмэнд худлаа ярьсаар байгаад буруу хүлээлт үүсгэдэг болчихсон.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

-Энэ хуулиа татаж аваач ээ. Чойжилсүрэн сайд аа, та нүүрснээс өөр сонголтгүй гэж хэлж байгаагаасаа ичих хэрэгтэй. Эрчим хүчний яам ингээд яриад сууж болохгүй. Өнөөдөр миний өөдөөс хараад инээгээд сууж байна. Намар та нар бодит нөхцөлөө хараад инээдэм үү, ханиадам уу гэдгээ мэдрэх байх.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн

-Д.Өнөрболор гишүүнээ тантай маргах ямар ч сонирхол байхгүй. Бодит байдлаа ойлгоцгооё гэж байгаа юм. Та өөрөө өөртэйгөө зөрчилдөөд байна. Танд өөр санал, гаргалгаа байвал хэл. Дэмжихэд бэлэн байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.