“Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК ашиглалтын шаарддлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгарууллаа.
Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутагт байрлах Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар орон сууцийг буулгаж шинээр барилгын төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан “Мөнх ариун булаг” ХХК-нд өнөөдөр Нийслэлийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан батламжийг гардуулан өгч төслийн ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай гүйцэтгэхийг захив.
2009 онд анх “Гэзэгийн худаг” гэдэг компани 2 талт гэрээ хийн айлуудыг гэр оронгүй болгож, хохироосон. Хохирсон иргэдийг “Нийслэлийн Орон Сууцны Кордораци” ХК нь одоог хүртэл өөрийн түрээсийн орон сууцаар хангасан ба одоо ч бусад иргэдийг хангахаар төлөвлөн ажиллаж байна. 2018 оноос хойш Хот байгуулалт хөгжлийн газраас 21 удаа тендер зарлаж байсан бөгөөд төсөл хэрэгжүүлэгч шалгараагүй. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 13-ны А498 дугаар захирамжаар Нийслэлийн орон сууцны корпораци ХК-д шилжин ирсэн.
“Нийслэлийн Орон Сууцны Кордораци” ХК-ийн зүгээс төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудтай олон удаагийн уулзалт, мэдээлэл солилцох, төсөлтэй холбоотой бүхий л мэдээллийг нээлттэй хүргүүлж ажилласны дүнд төсөл 2023 оны 5 дугаар сарын 29-ны А/536 дугаар захирамжаар Мөнх ариун булаг ХХК-г батламжилсан.
Төсөл хэрэгжсэнээр 7 блок, 16 давхар, үйлчилгээний талбайтай, 900 айлын орон сууц, амрах талбай, тоглоомын талбай, чийрэгжүүлэх талбай, тохижилтын талбай, чөлөөт талбай ногоон байгууламжийг иргэд, оршин суугчдын аюулгүй байдал, ая тухыг бүрэн хангахуйцаар шинэлэг өнгө төрх орчин үеийн шийдлийг шингээсэн байхаар тооцож төлөвлөсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.