СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Амгаланбаатар хэн ч байж болно, харин хэлсэн нь үнэн бол яах вэ?!

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Ер нь бол “Шоронгоос захидал бичлээ” гэж нэлээд дуулддаг. Харин бичлэг хийгээд цацах нь ховор. Дээхэн, С.Зоригийг хөнөөсөн хэргийг гэрч гэгдээд Францаас “ирсэн” Дамирангийн Энхбатын амьддаа үлдээсэн видео бичлэг бас гарч ирж байв. Тэгвэл хоригдож байгаа Ц.Амгаланбаатар уржигдар “видео”-гоор яриад цочтол гарч ирэв. Ц.Амгаланбаатарыг “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гүтгэсэн”, “Өөрөө хүн амины хэргээр шоронд ял эдэлж байгаа” гэхээр олон нийт мэднэ.

Түүний бичлэгийг ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн олон нийтэд үзүүллээ. Ингэхдээ “Хорих ангид ял эдэлж байгаа хүний хүсэлтээр бичлэгийг дэлгэлээ. Эрүү шүүлтийн хор хөнөөлийг таниулах зорилгоор хүргэж байна” гэв. Ц.Амгаланбаатар мөн л С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудал ярьсан байна. Тэрбээр “Ялаа эдлээд явж байх хугацаанд 2013 онд С.Зоригийн гэх хилс хэрэгт холбогдсон. . "Хүүхдийг чинь ингэж ална шүү" гэдэг байсан. "Хүүгийн чинь дусал руу юм шахаад реакц өгсөн гээд алчих уу?. Чи С.Зоригийн хэргээр тууштай явах юм уу?" гэдэг шахалт, дарамт үзүүлсэн. Дараа нь эмэгтэй дүүгийн ажлаа тараад явж байгаа бичлэгийг нь үзүүлээд "Дүү охиныг чинь хэдэн залуучууд хээр очоод хүчиндээд, кислота шиг шингэнээр мэдэгдэхгүй болгочихвол яах вэ. Чи С.Зоригийн хэргийг хүлээгээд цааш явах уу?" гэж тулгаж байсан. Эрэгтэй дүүгийн маань зам хөндлөн гарч байгаа бичлэгийг үзүүлээд "Дүүг чинь аваараар алчих уу. Гарцгүй газраар явж байна. Дүүг нь алчихлаа гэхэд хэдэн төгрөгийн торгуульд унаад ял авахгүй сална шүү дээ" гэх мэтээр намайг дарамталдаг байсан. Дээрээс нь "Чи 25 жилийн ялтай ч шоронгоос гаргана. Хүүхэд болон аав ээж хоёр дүүг чинь алж газрын хөрснөөс арчихгүй. “. Хоёр жилийн өмнөөс үүний бүрдүүлдэг" гэж . ...Эсрэг талын хүчтэй хүмүүс байна. Шударга албан хаагч зөндөө байгаа ч энэ хоёр талын дунд би арчигдаад өнгөрөх байдал үүсэх гээд байна. Та бүхнээс амь насны минь эрсдэлийг анхааралдаа аваач ээ гэж хүсэж байна” гэх зэргээр ноцтой зүйлүүдийг ярьжээ. Бүрэн эхээр нь сонсвол бүр ноцтой нь мэдэгдэнэ.

Ц.Амгаланбаатарын энэ бичлэг цацагдсаныг олон нийт янз бүрээр л хүлээж авч байна. “С.Зоригийг хөнөөсөн хэргээр дахиад улс төр хийж байна”, “Шоронгийн хоригдлын үгэнд итгэх хэрэггүй” гэх мэтийн “байр суурь”-ууд нийтийн дунд, ялангуяа цахим сүлжээнд “сэвэгдэх” байдлаар тарж байна.

Мэдээж, энэ талаас нь бид бүгдээрээ харах хэрэгтэй. Учир нь энэ хэрэг гарснаас хойш 25 жил өнгөрч байна. Энэ хооронд хангалттай л улстөржүүлж ирсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд хэргийг шалгах явц, байдал, хэрэгтэй холбоотой зүйлүүд өөр тийш эргэж, олон жил хөшигний ард болсон үйл явдлуудаас зарим нь ил болж байна. Тэр утгаараа . Хамгийн ноцтой нь энэ шүү?!

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 122 (7107)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.90

Зууны мэдээ Зусарч сонин. Эзэн Н.Энхбаярыгаа хамгаалж, эрх баригчдыг шүүмжилдэг байсан бол Эзнийхээ хүүг Их хурлын гишүүн болонгуут эрх баригчдыг магтдаг болсон. Насаараа нарсанд суугаа алуурчин Наранд хэд хоног 6арахын тулд юу ч гэж гүтгэж ярина шүү дээ. Тэдэнд ямар алдах юм байр биш. Харин ирэх сонгуулиар эрх мэдлээсээ салахаас айсан МАН-ын авилгачид л түүнийг ашиглаж сөрөг хүчний удирдагч нарыг гүтгүүлж байгаа юм

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.81

Чи хэн бэ дорж уу

Зочин
1 жилийн өмнө
43.228.129.20

Энэ хүн тахini жолоочийг алаад бүр мөчлөөд багажиндаа хийчихсэн явж байгаад баригдаад шоронд орсон хүн гэсэн гэтэл зоригийг алсан хэрэг нь худлаа болсон юм бол нөгөө хэрэг нь давхар цагаадчихдөг юм уу ямар хуулийн заалтаар энэ хүн чөлөөтэй яваад байна

үнэн ттэ
1 жилийн өмнө
66.181.176.216

угаасаа энэ нөхөрмйн хэлсэн бүгд үнэн штэ. гарцаагүй.

Zochin
1 жилийн өмнө
192.82.87.47

Энэ хэн ч байсан бусад нөхцөл, эби үүлээ хурц зэргийг бодохоор жинхэнэ бодит үнэнийг ярьсан нь харагдаж бна даа. Анх Зориг агсаны хэргийг илрүүллээ гэхэд л олон түмэн 16-тай хүүхэд, дөнгөж төрсөн хүүхэн, малчин 3 хүн алсан гэхэд тэр тусамаа ерөнхий сайд болох гэж байсан хүнийг алсан гэхэд итгээгүй. Итгүүлэх гэж төрийг тэр чигт хөдөлгөсөн. Цаад санаа нь талийгаач Ш.Отгонбилэгт тохохоор бэлдсэн байсан байх. МАН, Нямдорж энэ тэр бол бас л энэ хэргээр улс төр хийж сонгогдох санаатай байсан. Одоо ч гэсэн.

narhuu
1 жилийн өмнө
202.21.107.48

tuhain ued erunhiilegch , erunhii said bsn humuustei holbootoi n gartsaagui gej olon hunii yrij helsen zuil bdg gesen tednees l olj notloh zuil garah ym bish uu!

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.93

Нууцын зэрэглэлээс гаргачих лдааа Нянгуудааа

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.8

За сонгууль дөхөхөөр л энэ хэд гараад ирэх юм.

Puujgii
1 жилийн өмнө
66.181.160.105

Odoo l yag janjin chig shugmandaa orj bna yaj ch bodson elbegdorj batuul 2 yaltguil holbootoi yum shigee uur humuus bol yalaa gej bulgan gej amid gerch uldeej baidiin nasand hureegui 3 n nusgai I'd nasandaa er huniig ymarch eserguutselgui alj baihiin mash sain tanidag ih itgeltei hun l genduuleed anhnii durlteer nam shaasan baih bulgan bol gerch bish gemt heregten baih Buren magadlaltai hurts dorligjav nariig hen tomilzon yagaad general tsol uguv yah gej undur deed Alband tomilson baihav uhsen hun ug helehgui gej otgonbileg agsand Nash gej iroldood butehgui bolhoor ni tatlaa tulhee baga yum gej ene3 n nuhiig songoson odoo uyangiin jujig duusch emgenelt jujig dunguj ehleh gej bna

Зочин
1 жилийн өмнө
203.91.115.56

АН алсан бол МАН аль дээр илрүүлэх байсан байх МАН алсан бол АН төр барьж байхдаа илрүүлэх л байсан МАН АН хоёр нийлж хийсэн бол илрэхгүй байхаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.