СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-06-20

БНСУ-ын Евро 5 стандартын 650 автобусны эхний ээлж долдугаар сарын эхээр орж ирнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Өнөөдөр /2023.06.20/ Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцсэн байна.

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ /RFID/ нэвтрүүлэх ажлын гүйцэтгэлийн явц байдалтай танилцаж, ажлыг эрчимжүүлэх чиглэл өгчээ. Мөн Нийслэл УБ хотын авто замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, зохион байгуулалт, менежментийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй ажлуудтай танилцаж .

Нийслэлд баригдаж байгаа холбоос зам, замын байгууламжууд, гүүрэн гарц нэмэгдүүлэх, өргөтгөх, шинэчлэх ажлуудыг эрчимжүүлэх, нийтийн тээвэрт чөлөөлөх 1-р эгнээг Улаанбаатар хотын бусад гол замууд дээр нэмэгдүүлэх шаардлагатай арга хэмжээний саналыг сонсож, цаг алдалгүй арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад нь даалгажээ. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд баригдах авто машины зогсоолын бодлого, менежментийн тухай, нийтийн тээврийн автобусны парк шинэчлэл болон нийтийн тээврийн авто паркийн ажлын гүйцэтгэл, явц байдалтай танилцаж эрчимжүүлэх чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад нь өглөө.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын ажлаа аваад нэн тэргүүнд Нийтийн тээврийн парк шинэчлэлд онцгой анхаарсан гэдгээ Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар онцоллоо. Үр дүнд нь 2023 онд багтаан Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийг 90 хүртэлх хувьд хийхээр ажиллаж байна.

Эхний ээлжийн 20 цахилгаан автобус орж ирсэн. Солонгос улсад үйлдвэрлэсэн дараагийн 20 автобус өчигдөр /2023.06.19/ үйлдвэрээс Улаанбаатар руу ачигдсан. Ирэх 7 дугаар сарын эхний 5 хоногт багтаан оруулж ирэхээр төлөвлөж байна.

.

“Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах хууль”-ийн төслийн танилцуулгыг сонслоо. Уг хуулийн төсөлд бусад улс орнуудын авто замын түгжрэл бууруулах хүрээнд эрх зүйн зохицуулалт хийгдсэн сайн туршлагуудыг судалж Улаанбаатар хотын онцлог, иргэдийн соёл, хандлагын ялгаатай байдлыг харгалзан тусгасан гэдгээ онцоллоо.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.