СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Таксинд өлгийтэй хүүхдээ үлдээгээд явчихлаа" гэж дуудлага өгсөн эмэгтэйг шалгахад өөрийнх нь хүүхэд нь байжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 12 минутад “Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксинд суугаад өлгийтэй хүүхдээ үлдээгээд явсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хүүхдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчийн үзлэгт хамруулан, Түр хамгаалах байранд байршуулан, Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан нэн шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлж ажилласан байна.

Нярай хүүхдийн эх 25 настай, эмэгтэй төрсний дараах сэтгэл гутралын улмаас өөрийн хүүхдийг "Таксинд суусан хүн өлгийтэй хүүхдээ үлдээгээд явчихлаа" хэмээн худал дуудлага өгч, Цагдаа нарт өгөөд явуулжээ. Цагдаагийн байгууллагаас шалгаад уг хүүхэд тухайн дуудлага өгсөн таксины жолооч эмэгтэйн хүүхэд болохыг тогтоосон байна.

 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.