СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-06-20

Нүүрсний сонсголыг хэзээ зохион байгуулахыг маргааш шийднэ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Нүүрсний сонсгол зохион байгуулах ажлын хэсгээс мэдээлэл өгөв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2023.06.16/ “Нүүрсний хулгайн” асуудлаар дахин ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан. Тодруулбал, “Нүүрсний хулгайн” асуудлыг үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэлт, шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-аар хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл бүхий ажлын хэсгийг байгуулсан юм.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын Хяналт, шалгалтын хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэлт шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодиттой мэдээллээр хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт гаалийн бүрдүүлэлт, экспорт холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлт гаргах, үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Асуудлыг УИХ-ын Хяналт, шалгалтын хуулиар хяналтын сонсголыг түр хороо зохион байгуулах хуультай.

Өмнө нь УИХ-ын гишүүн Т.Ганболдоор ахлуулсан түр хороо 2022 оны зургадугаар сарын 10-нд байгуулагдсан. Тус түр хороо хилийн шалган нэвтрүүлэх боомтуудын нэвтрүүлэх чадвар, боомтын үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн байгууллагууд, ААН-үүд, хил хяналтын бүсийн үйл ажиллагаа, нүүрс тээвэр логистикийн нэвтрүүлэх чадвар түүний өсөлт, экспортоор гаргаж байгаа нүүрсний гаалийн бүрдүүлэлт, чөлөөт бүсэд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа эрх зүйн орчны уялдааг шалгах 8 үндсэн асуудлаар жилийн өмнө байгуулагдсан. Энэ түр хороо нь УИХ-ын даргын бидэнд захирамжилсан хяналтын сонсгол явуулах боломжгүй байна. Тиймээс тусад нь бие даасан хяналтын сонсгол явуулах түр хороо, нэгж байгуулахаар болсон.

.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

- Шинээр байгуулагдсан ажлын хэсэг цаашид шинээр түр хороо байгуулах эсэх асуудлаар дүгнэлт гаргана. Тухайн дүгнэлт дээрээ үндэслээд УИХ-ын дарга, УИХ-аар оруулж чуулганаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Хоёрдугаарт, . Тухайлбал, Түр хорооны дарга хаврын чуулганаар багтаагаад сонсголоо зохион байгуулах саналтай байна. Гэтэл нөгөө талаас хуулийн байгууллага хэрэг мөрдөн байцаах явцад нөлөө үзүүлэх учраас бидэнд хугацаа өгөөч гэсэн бичиг ирүүлсэн. Үүнээс үүдэн асуудал хойшлоод байгаа нь үнэн. 

Ажлын хэсгийнхэн хууль хяналтын байгууллагын процесс хаана явж байгааг тодруулъя. Гэрчээр орж ирж байгаа хүмүүс нүүрсний сонсголд ирж байж, иргэдийн өмнө асуудлаа ил тод ярьж байж үр дүнд хүрнэ. Хөгжлийн банкны сонсголыг яаж хийсэн билээ. Яг түүн шиг хийхийн тулд тодорхой хэмжээний цаг хугацаа хэрэгтэй байгаа. Үүнийг та бүхэн ойлгоосой гэж хүсч байна. Тиймээс маргааш нүүрсний хулгайн асуудлаар ажлын хэсэг хуралдаж тодорхой шийдвэрүүд гаргана гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.