Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч тавдугаар сард 4794 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 750 гадаадын иргэнд виз, 31 улсын 2472 иргэнд цахим виз олгожээ.
Түүнчлэн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 4282 гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгож, 1577 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.
Мөн оршин суух зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, өнгөрөгч сард Eimmigration.mn цахим системээр 5043 иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 16143 иргэний хүсэлтийг хүлээн авч, хянан шийдвэрлэжээ. Тухайлбал, визийн зөвшөөрөл олголт 5070, визийн сунгалт 313, оршин суух зөвшөөрлийн олголт 4446, оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгалт 2478, 48 цагийн бүртгэл хийлгэх 3276 иргэний хүсэлтийг тус тус хүлээн авч, шийдвэрлэсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.