СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-06-20

Нийтийн зориулалттай 13 орон сууцыг дулаалах, фасад засварын ажил эхэллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хан-Уул дүүрэг дулаан алдагдал ихтэй, хуучирч муудсан 13 орон сууцуудыг дулаалж, фасад засварын ажлыг дүүргийн хөрөнгө оруулалтаар шинэчилж байна.

Дүүргийн Засаг даргын захирамжаар иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор угсармал орон сууцууд болон нийтийн зориулалттай орон сууцыг дулаалах, гадна фасад, дээвэр засвар шинэчлэлтийн ажил дүүргийн хэмжээнд үе шаттай явагдаж байна.

Тодруулбал 2, 3, 10, 11, 12, 13, 17 дугаар хорооны дулаан алдагдал ихтэй, хуучирч муудсан 13 орон сууцуудыг дулаалж, фасад засварын ажлыг дүүргийн хөрөнгө оруулалтаар шинэчилж байна. Ингэснээр тус хороодын 600 гаруй өрх тав тухтай дулаахан орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.