СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-06-20

Онцгой байдлын байгууллагын шинэ байрны нээлт боллоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Онцгой байдлын байгууллагын 19 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн зөвлөх, хошууч генерал Ц.Тогоо, Шадар сайд С.Амарсайхан, Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нар болон бусад албаны хүмүүс уригдан оролцлоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх “Миний бие Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Гал унтраах аврах 10-р ангийн 60 гаруй жилийн насжилттай барилгыг шинээр барих асуудалд анхаарал хандуулж, шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт суулган шийдвэрлэж байсан. Онцгой байдлын байгууллага эх орондоо төдийгүй олон улсын түвшинд үүрэг гүйцэтгэх чадвартай алба болон хөгжиж, төр засаг түмэн олныхоо талархлыг хүлээж байгаад сэтгэл хангалуун байна. ” хэмээн хэлэв.

Цаашид аймаг орон нутгийн салбар нэгжийн барилга байгууламжийг үе шаттай шинэчлэн сайжруулах, эрэн хайх аврах хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох хүнд машин, механизмын парк шинэчлэл хийх, гал түймэртэй тэмцэх, унтраах, аврах хувцасны хангалтыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол улсын Засгийн газар, Шадар сайдын зүгээс онцгой анхааран ажиллаж байна. Эхний ээлжид хэмээн Шадар сайд С.Амарсайхан тодотголоо.

Онцгой байдлын албаны алба хаагчид хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг, ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж, өнгөрсөн 19 жилийн хугацаанд 28,324 хүний амь нас, 816,5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Өнөөдөр нийслэл Улаанбаатар хот, аймаг орон нутагт Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг танилцуулан, сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан Нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах 10-р ангийн нэгдсэн цогцолбор байрыг ашиглалтад хүлээлгэн өгч байна” гэв.

юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.