СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-06-20

Хоёр сартай зээ охиноо малын тэжээлээр дарж амь насыг нь хөнөөсөн Ц-д 15 жилийн хорих ял оноожээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Ховд аймгийн Мянгат суманд 53 настай иргэн Ц хоёр сартай зээ охиноо малын тэжээлээр дарж, амь насыг нь хөнөөсөн хэрэг энэ оны нэгдүгээр сард гарсан.

Тодруулбал, прокурорын газраас Ховд аймгийн Мянгад сумын иргэн Т.Ц нь 2023 оны нэгдүгээр сард өөрийн хоёр сартай зээ охиныг унтаж байхад малын тэжээлээр дарж амьсгалыг нь бүтээж алсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 /Хүнийг алах/ дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Ховд аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Тэгвэл уг хэргийн шүүх хурал энэ сарын 19-ны өдөр болж шүүгдэгч Ц-г Эрүүгийн хуулийн 10.1-2-2.7 10.1-2-2.8-д заасан зүйл ангиудаар яллаж 15 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.