Улаанбаатар хотын Ерөнхий Менежерийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн өөрт хэрэггүй эд зүйлсээ хэрэгтэй нэгэндээ өгөх, солилцох “Өгөөмөр өдөр” арга хэмжээг зохион байгуулах ажлын удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс өдөрлөг зохион байгуулжээ.
Өөрт хэрэггүй зүйлсээ хаяхгүйгээр хэн нэгэнд өгөх, солилцох, хог хаягдал болгохгүй байх нь эх дэлхийдээ оруулж буй том хөрөнгө оруулалт юм. Жишээ дурдахад цамц, өмд үйлдвэрлэхэд 10100 литр ус шаардагдахаас гадна цахилгаан эрчим хүч, байгалийн маш олон нөөцийг ашигладаг байна. Энэ сөрөг нөлөөллийг бууруулах, хэрэглэхгүй эд зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгч, хог хаягдлын үүсэлтийн хэмжээг багасгах, бараа бүтээгдэхүүний хэрэглээний насжилтыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан.
“Өгөөмөр өдөр”-т 1018 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд нэгдэж 6,800 кг 7,615 төрлийн хувцас, электрон бараа, хүүхдийн тоглоом, хүнсний бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний эд зүйлс ирүүлж солилцсон байна. Бид хэн нэгэнд хэрэгтэй 5533 хувцас солилцсоноор түүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай 47,000,000,000 литр усыг хэмнэж чаджээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Манай аймагт зохиогдсон нэгдэнээ