СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-06-20

Анхны сайдын нэрэмжит шагналыг ахмад Д.Одхүү хүртлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Даланзадгад сум дахь Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн салааны захирагч, ахмад Д.Одхүү “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг хүртэж, 20 сая төгрөгөөр шагнуулав. 

Онцгой байдлын албаны анхны сайд эдүгээгийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэрэмжит тус шагналыг хоёрдахь жилдээ алба хаагчдад олгож байна.

Тухайлбал, 2020 онд Хэнтий аймгийн онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн даргаар ажиллах хугацаанд аврах ажиллагааны дуудлагаар нийт 3 удаа ажиллаж, 2 иргэний амь насыг авран хамгаалсан бол 2021 онд Хэнтий аймгийн Батноров суманд гарсан хээрийн түймэрт бүлгийн даргаар ажиллах хугацаандаа 2560 толгой мал, 2 өрхийн 7 иргэний амь насыг авран хамгаалсан.

Харин тэрбээр Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалтад хамрагдаад буцаж явах замдаа буюу 2023 оны 3 дугаар сарын 4-нд Баянзүрх дүүргийн Цайз-16 Баянзүрх худалдааны төвийн хойд уулзвар дээр иргэн С таталт өгөн унасан байдалтай байх үед яаралтай арга хэмжээ авч тусламж үзүүлэн, амь насыг нь авран хамгаалсан зэргээр өргөсөн тангарагаа үнэнчээр биелүүлж байгаа үлгэр жишээч алба хаагчдын нэг юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.