СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гурван айлын гэрээс эд зүйлс хулгайлсан этгээдийг илрүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо “Дунд Дарь-Эх” орчимд оршин суудаг айл өрхүүдээс гар утас, бусад эд зүйл хулгайлсан “О” гэгчийн үйлдлийг ирүүлэн Баянзүрх дүүргийн цагдаагийн газар шалгаж байна.

Гэмт этгээд нь одоогоор гурван өрхийн гэрээс эд зүйл хулгайлсан нь тогтоогдсон байна. Хулгайлах төрлийн тус гэмт хэрэг нь иргэдийн болгоомжгүй, хайнга, хэнэггүй байдлаас үүдэн гардаг байна.

Иймд Цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд хүргэж байна.

-Гэр хороололд оршин суудаг айл өрх гадна хаалгандаа зүүдэг цоож хэрэглэхээс татгалзах 
-Гэр, орон сууцны хаалга, цонх, тагт, цоожны бүрэн бүтэн, найдвартай байдлыг үргэлж нягтлах
-Та гэрээсээ удаан хугацаанд явах тохиолдолд алт, мөнгө, үнэт эдлэл зэрэг нэн тэргүүнд хулгайд алдагдаж, борлогдож болзошгүй эд зүйлээ найдвартай, баталгаатай газар хадгалах.
-Овор ихтэй, эсхүл сэжигтэй эд зүйл авч яваа этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулах.
-Хөршийн холбоогоо сайжруулж, хулгайчид боломж олгохгүй байх 
-Танихгүй хүнд хаалгаа нээж өгөхгүй байхыг хүүхдэд анхааруулах, тэднийг мэхэлж, итгэл олох замаар таны гэрээс эд зүйл хулгайлж гарч болзошгүй сануулах.
-Олон нийтийн газар, нийтийн тээвэр, автобусны буудал, зах, худалдааны төв зэрэг хүн олноор цугларсан газарт хулгайч байх өндөр эрсдэлтэйг үргэлж санаж явах, гар утас, мөнгө эд зүйлсээ хувцасны дотор талын халаасанд хадгалж, сонор сэрэмжтэй явах
-Техник, технологийн дэвшлийг ашиглаж, гэр, орон сууцаа камержуулах, гэрэлтүүлэгтэй болгох. Болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.