Цагдаагийн байгууллагад өчигдөр/2023.06.19/Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд “Манай аавыг үл таних хүмүүс дээрэмдсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж 59 настай, эрэгтэйг гудамжинд явж байхад нь 41 настай А бусадтай бүлэглэн гар утас болон гутлыг нь дээрэмдэж зугтсаныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иргэд та бүхэн:
-Шөнө, оройн цагаар гэрэлтүүлэггүй, харанхуй гудамжаар ганцаараа зорчихгүй байх;
-Баталгаатай такси, унаагаар зорчих;
-Болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.