СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-06-20

🔴LIVE: УИХ-ын гишүүн Г.Дамдинням: "Англи хэлийг гуравдугаар ангиас заах" заалт унав. Ардаасаа харамладаг ахиу боломж гэж байдаг ажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн үеэр Англи хэл нь үндсэн хэл байна гэх заалт унажээ. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Боловсролын яамнаас хийсэн удаа дараагийн үнэлгээгээр энэ салбарын тогтолцоо нь хямралд орсон нь баталгаажсан. Нэг хэсэг нь дэлхийн хэмжээний мэдлэг авч байгаа бол нөгөө хэсэг нь бахь байдгаараа байна.

Англи хэлийг үндсэн гадаад хэл болгох заалт уначихлаа. Энэ заалтыг Монгол орны ирээдүйтэй холбоотой хуулийг хэлэлцэж байна. Мэдээж Монгол хэлээ нэгдүгээрт үзнэ. Харин дэлхийн өндөр хөгжилтэй мөр зэрэгцэн алхахын тулд англи хэлийг үндсэн гадаад хэл болгох ёстой байлаа. Боловсролын багц хуулийн хамгийн чухал заалт уначихлаа. Одоо УИХ-ын чуулганы дийлэнх гишүүд энэ заалтыг авч үлдэх сүүлийн боломж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.