УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг” хэвлэлийн бага хуралд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар оролцож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн Шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Сонгуулийн хуулийг сонгууль болохоос нэг жилийн өмнө батлах ёстой. Ингээд УИХ-аас Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн долоо хоногт баталлаа. Нэмэлт өөрчлөлтийн талаар товч мэдээлэл өгье. Үндсэн хуульд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар тусгаж өгч, гишүүдийн тоог бас нэмэгдүүлсэн. 48 гишүүнийг хувь тэнцүүлсэн байдлаар сонгоно. Харин жагсаалтаар сонгохдоо улсын хэмжээнд нэг тойрог байна гэдгийг оруулж өгсөн. Мөн гадаадад байгаа иргэдээс санал авна. Ингэхдээ улс төрийн намуудын төлөөлөл, жагсаалтаар нэр дэвшигчдээс санал авна. Хуучин хоёр өдөр байсныг дөрвөн өдөр болгож өөрчилсөн.
Сонгогчдын нэрийн жагсаалтай холбоотой хардлагыг арилгахыг хичээсэн. Сонгуульд нэр дэвшиж байгаа нам эсвэл санал авахаас өмнө 20 болон 3 өдрийн өмнө нэрсийн жагсаалтаа цахим хэлбэрээр өгнө гэдгийг тусгаж өгсөн. Бүртгэлийн дэд хороог цөөнх ахалж байхаар хуульд өөрчиллөө. Эмэгтэйчүүдийн хүйсийн байдлыг 20 хувь байсныг 30 хувь болгосон. 2028 оноос энэ хувийг 40 болгоно гэж тооцоолж байна. Телевизийн мэтгэлцээнийг үнэ төлбөргүй байхаар зохицуулсан. Мөн цахим сурталчилгаанд нийт сурталчилгааны 15-аас ихгүй зардал гаргана гэж зааж өгсөн. Бүх хэсгийн хороонд хяналтын тооллого явуулна.Өмнө нь 50 хувьд хяналтын тооллого хийгддэг байсан. Тойрогт ногдох нийт мандатын 50 ба түүнээс дээш нэр дэвшүүлсэн байх ёстой гэдэг заалт байгаа. Намын хувьд дөрвөн хувийн босго тавьж байгаа. Нам эвсэлд 5 хувийн босго тавьсан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.