СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Увс аймгийн Өмнөговь сумын удирдлага хахуулийн хэргийг дахин шалгаж дуусав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын дарга бөгөөд “Бид намирын эзэд” ТББ-ийн гишүүн Д.Даваасүрэн, Засаг дарга С.Өлзий, Засаг даргын орлогч Б.Давааням, ИТХ-ын төлөөлөгч Ц.Бямбажав, Н.Баатаржав, “Шижир голд майнинг” ХХК-ийн захирал Я.Цэдэнбал нарт холбогдох хэргийг АТГ-ынхан нэмж шалгаж дуусжээ.

Увс аймгийн Өмнөговь сумын албан тушаалтнуудыг 2021 оны арваннэгдүгээр сард бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан АТГ-ынхан шалгаж эхэлсэн юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тус сумын Засаг дарга С.Өлзийг “Шижир голд майнинг” ХХК-ийн захирал Я.Цэдэнбал, Өмнөговь сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Даваасүрэн нарын ашиг сонирхлын үүднээс хувиараа алт олборлогчдын улмаас эвдэрч сүйдсэн Цэрэнцэг хэмээх газарт түрж, тэгшлэх замаар нөхөн сэргээлт хийх гэрээг “Бид намирын эзэд” ТББ-ын нэрээр байгуулахын тулд хахууль авсан гэж буруутгаж буй. Харин Өмнөговь сумын Засаг даргын орлогч Х.Даваанямыг хэд хэдэн удаагийн үйлдлээр хахууль авсан, нэр дурдсан бусад хүмүүс хахууль өгсөн, уг хэргийг зохион байгуулж, гарын үсэг зуруулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон гэж үзэж буй юм билээ. Түүнчлэн Засаг дарга С.Өлзий, ИТХ-ын дарга Д.Даваасүрэн, Засаг даргын орлогч Б.Давааням, ИТХ-ын төлөөлөгч Ц.Бямбажав, Н.Баатаржав нарыг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор 2-8 сая төгрөгийн хахууль авсан хэмээн яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 12-16-нд гэмт хэргийн шинжтэй 148 гомдол, мэдээллийг шалгаад 21-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн аж. Харин эрүүгийн 831 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 22-ыг нь шүүхэд шилжүүлэхээр НПГ-т хавтаст хэргийг нь яллагдагч нарын хамт хүргүүлсэн аж. Тэдний дунд Увс аймгийн Өмнөговь сумын албан тушаалтнуудын хахуулийн хэрэг багтсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.