2023 оны 06-р сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэндээ танилцуулъя. Өнөөдөр ихэнх нутгаар хална.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол Алтай, Хөвсгөлийн уулсаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Монгол Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +21...+26 градус, Их нууруудын хотгор, Орхон Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32...+37 градус, бусад нутгаар +27...+32 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +29...+31 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +28...+30 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +27...+29 градус дулаан байна.
Гэрэл зургийг Б.Баяр
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.