СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-06-19

Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан 158 шалгуулагч байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалтад 34432 шалгуулагч оролцохоор бүртгүүлсэн. Тэдний 92,6 хувь нь шалгалтандаа оролцжээ.  Шалгалтын дээд оноо буюу 800 оноо авсан 158 шалгуулагч байна. 

Математик, англи хэл, нийгэм судлалын хичээлийг хамгийн олон суралцагч сонгосон бол газар зүй, орос хэлний шалгалтад хамгийн цөөн сурагч оролцсон байна. 
Олон улсын шалгалтын оноог 2020 суралцагч дүйцүүлэн тооцуулсан. Олон улсын дүн оноогоо дүйцүүлэх суралцагчийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Оноо дүйцүүлсэн суралцагчдын дийлэнх нь төрийн өмчийн сургуулийн суралцагч байна.
Монгол хэл бичгийн болон Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо бүхий батламж хуудсыг WWW.EEC.MN болон E-MONGOLIA.MN цахим үйлчилгээний нэгдсэн порталд байршуулна. Дүн онооны жагсаалт зарласнаас хойш шалгуулагч өөрөө хэвлэж авах юм. Элсэлтийн ерөнхий шалгалт болон
2023 оны зургаадугаар сарын 15-аас өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэж байна. Өнөөдрийн байдлаар 200 гаруй өргөдөл ирсний 100 өргөдлийн хариуг шийдвэрлэсэн байна. Энэ долоо хоногийн баасан гараг хүртэл шалгуулагчдын өргөдөл гомдлыг хүлээн авах юм байна.
ЭЕШ нь дотоодын их дээд сургуульд элсэн суралцах суурь үзүүлэлт болдог. Түүнээс биш Ерөнхий боловсролын сургууль, сургалтын хөтөлбөр, багшийн ур чадварыг үнэлэх аргачлал болохгүй юм. Өөрөөр хэлбэл БҮТ болон БШУЯ-наас ЭЕШ-ын оноогоор аймаг дүүргийн эрэмбийг албан ёсоор гаргадаггүй юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.