™ watch different.|
Нийгэм | 2023-06-19

Цагдаагийн алба хаагчид төөрсөн жуулчдад тусламж үзүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид "Драгон" төв орчимд төөрсөн Бүгд найрамдах Солонгос Улсын иргэн 70 гаруй насны эхнэр, нөхөр жуулчдыг Элчин сайдын яаманд нь хүргэн өгчээ.

Тухайн иргэд нь Дархан-Уул аймгаас Драгон төв дээр нийтийн тээврээр ирж, БНСУ-ын Элчин сайдын яам хаана байдаг вэ гэж хэл нэвтрэлцэхгүй асууж явсныг солонгос хэлтэй алба хаагч болох Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Энхтайван хэлмэрчилж, Элчин сайдын яаманд нь хүргэн өгчээ.

Дашрамд дурдахад цагдаагийн байгууллагад солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй 2 алба хаагч ажилладаг бол солонгос хэлний дунд түвшний мэдлэгтэй 25 алба хаагч ажиллаж байна.



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.