СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, БСШУ-ны сайд Ц.Цогзолмаа нарыг албан тушаалаас нь огцруулна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр: 

ЗТХ-ийн сайд Я.Содбаатар ЖДҮХС-аас зээл авсан асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж сайдын албан тушаалаас огцрох шийдвэр гаргасан. Энэ асуудлыг Засгийн газрын гишүүд зөвшөөрч, Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

БСШУС-ын Сайд Ц.Цогзолмаа ЗГ-ын тухай хуулийн тодорхой заалтуудыг үндэслэн Засгийн газрын кабинетийн зарчмаар ажиллах зарчмыг зөрчсөн тул сайдын албан тушаалаас огцруулах саналыг Ерөнхий сайд гаргаж, мөн Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлж байна.

Зөвшилцлийн үндсэн дээр дээрх 2 сайдыг чөлөөлөх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлнэ гэлээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.