СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

С.Эрдэнийн хэргийг АТГ-аас шалгаж дуусан прокурорт шилжүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны зургаадугаар сарын 12-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 148 гомдол, мэдээллийг шалгажээ. Түүнчлэн эрүүгийн 831 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 22 хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

-Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн замын цагдаа “Г” нь иргэнээс өөрийн дансаараа мөнгө авсан гэх;
-Баян-Өлгий аймгийн Буянт сумын удирдах албан тушаалтан “Х” нь бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх;
-Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн удирдах албан тушаалтан “Н” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
-“Ү” нь Улаанбаатар төмөр замын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан гэх;
-Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын удирдах албан тушаалтан “Г” нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийг үйлдсэн гэх;
-Баян-Өлгий аймгийн Толбо сумын удирдах албан тушаалтан “Х” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
-Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын удирдах албан тушаалтан “А” нь эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэх;
-“Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн нэгжийн удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх;
-Дорноговь аймгийн Цагдаагийн газрын албан тушаалтан “У” нь иргэн “Б”-ийн биед хүндэвтэр хохирол учруулсан, “Б” нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориудаар худал мэдүүлсэн гэх;
-Багануур дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн удирдах албан тушаалтан “Н” нь хийх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж хахууль авсан байж болзошгүй гэх;
-Ашигт малтмал, газрын тосны газрын албан тушаалтан “Э” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;  
-Завхан аймгийн Улиастай сумын удирдах албан тушаалтан “Б” нь төсвөөс мөнгө завшсан гэх;
-Сэлэнгэ аймгийн Сайхан сумын удирдах албан тушаалтан “М” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
-Төмөр зам дахь цагдаагийн газрын цагдаа “А” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан гэх;
-“МИАТ” ТӨХК-ийн БНСУ-ын Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын албан тушаалтан “Б” нь 213.6 сая төгрөгийг хувьдаа завшсан гэх;
-Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан тушаалтан “Г” нь бусдыг залилсан гэх;
-Увс аймгийн Өмнөговь сумын удирдах албан тушаалтан “Ө”, “Б”, “Б” нь гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан, иргэн “Ц”, “Д” нар нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн гэх;
-“Баянзүрх Шижир” ОНӨААТҮГ-ын удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх;
-"Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
-“Б” нь Өвөрхангай аймгийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;

-Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын харьяа улсын нөөцийн салбарын удирдах албан тушаалтан “Г”, албан тушаалтан “А” нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад 80.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэх.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.126.88.122

...Олон хэрэгийг илрүүлж хариуцлагатай л ажиллаж бгаа юм бна даа...Талархалаа эх оронч Та бүгдэдээ амжилт эрүүл энхийг ерөөе...Сайн ажиллажээ...Талархууштай ...хэн ч бай...хуулийн өмнө ижил тэгш эрх.үүрэгтэй дээ..Зөв шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.