СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-06-19

Түлэнхийн төвийн хүүхдийн тоглоомын өрөөг тохижуулан, шаардлагатай эм хэрэгслийг хандивлажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн Түлэгдэлт, нөхөн сэргээх мэс заслын хүүхдийн тоглоомын өрөөг тохижуулах зорилгоор “Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн эвсэл холбоо” ГҮТББ-аас шаардлагатай эд зүйлс, тоглоом, эм хэрэгслийг хандивлажээ.

“Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн эвсэл холбоо” нийт 200 гаруй гишүүнтэй бөгөөд 2023 оноос эхлэн хүүхдийн төлөөх хүмүүнлэгийн үйл ажиллагааг жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ. Эхний ажил болгон Түлэнхийн төвийн Түлэгдэлт, нөхөн сэргээх мэс заслын хүүхдэд зориулсан тоглоомын өрөөг тохижуулахаар сонгосон байна.

Энэ хүрээнд дөрвөн сая гаруй төгрөгийн өртөг бүхий олон нэр төрлийн тоглоом, номын цуглуулга, буйдан, тавиураас гадна эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх мөнгөжүүлсэн тос, эм, бинт зэрэг хэрэгцээт зүйлсийг холбооны тэргүүн Н.Цолмон болон Удирдах зөвлөлийн гишүүд Түлэнхийн төвд хүлээлгэж өгсөн юм.

Түлэгдэлт, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж буй хүүхэд багачуудын ая тухтай орчныг бүрдүүлэн, эцэг эх асран хамгаалагчтайгаа хамт цагийг таатай өнгөрүүлэх, тоглож наадах боломжийг нэмэгдүүлж буйд тус тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн зүгээс сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эмнэлэг бүрт хүүхдэд зориулсан ийм өрөө тасалгаатай байх олон сайн талтай гэдгийг онцолж байлаа.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.