УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцсэн байна. Энэ талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл өгөв.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа:
-Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд жил бүр итгэлцүүрийг батлах, инфляцтай уялдуулж тэтгэвэр нэмэх асуудлыг тусгасан. Бид арван жилийн дараа итгэлцүүрээ баталлаа. Жил бүхэн итгэлцүүрээ шинэчлэн батлаад инфляцтай уялдуулж, тэтгэврээ нэмээд явбал тэтгэврийн зөрүү арилах боломжтой. Түүнчлэн нэрийн дансны тодорхой хувийг мөнгөжүүлнэ. НДШ-ийн 17 хувиас хоёр хувийг нь тэтгэвэр болгоод тавиад явж байгаа. Харин ирэх оноос НДШ төлж байгаа иргэдийн хоёр хувь нь мөнгөжнө. Ийнхүү цаашид нэрийн данс нь мөнгөжих тогтолцоо руу явна. Үүнтэй холбоотойгоор ХНХ-ын яам хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог нэвтрүүлэхээр хуулийн төслийг боловсруулж байна. Иргэдийн НДШ болон баялгийн хуваарилалтаас хуримтлал үүсгээд иргэд ипотекийн зээл гэх мэт өөрсдийн нэн шаардлагатай зүйлд зарцуулах боломж бүрдэх юм. Мөн мөнгөжүүлсэн нэрийн дансныхаа тодорхой хувийг өвлүүлэх боломж Нийгмийн даатгалын багц хуулиар бий болгоно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сонгуулмйн мөчлөг харж ажилдагаа одоо болио.халамж хэрэгтэй ч.арай л хэтэрлээ..