СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эрсдэл бүхий аймаг, сумдын 19 сая малыг дархлаажуулна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Дэлхий дахинд 2030 он гэхэд бог малын мялзан өвчнийг бүрэн устгах зорилтыг НҮБ-ын ХХААБ, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас тавьж улс орнууд энэ өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлээд байна.

Монгол Улс “Бог малын мялзан өвчинтэй тэмцэх устгах стратеги”-ийг 2023-2025 онд өвчний эрсдэл бүхий бүс нутгийн мэдрэмтгий мал сүргийг 2 жил дархлаажуулж, 3 дахь жилээс төл малыг дархлаажуулах ажлыг хэрэгжүүлнэ. Мөн бог малын мялзан өвчнийг хяналтад авах, цаашид устгах арга хэмжээг оношилгоо, тандалт, тусгаарлалт, халдваргүйтгэл зэрэг мал эмнэлгийн бусад арга хэмжээтэй хослуулан шат дараалан хэрэгжүүлж байна.

Энэ онд эрсдэл бүхий аймаг, сумдын 19,0 сая малыг дархлаажуулах аяны хүрээнд төв болон зүүн, говийн бүсийн 9 аймаг, нийслэлийн богийн төл, ямааг хамруулах ажил зохион байгуулж байна.

Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд Мал эмнэлгийн байгууллагаас гадна бусад оролцогч талууд болох орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллагууд, малчид, ард иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.