Ялтан Ц.Амгаланбаатар “Тухайн үед Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг гүтгэж намайг дарамталсан. Гэр бүлийг минь барьцаалсан. Одоо намайг энд хорлож болзошгүй” гэсэн агуулга бүхий асуудлаар Хүний эрхийн байгууллагуудад хандаж, тусламж хүсжээ.
Ялтан Ц.Амгаланбаатар:
-2004 онд таксины жолоочийн амь насыг хөнөөсөн бүлэглэл хөнөөсөн гэж ял авсан. 25 жил маань 20 жил болсон. 2013 онд С.Зоригийг амь насыг хохироосон гэх хилс хэрэг үүрсэн. Өнөөдөр иргэдэд миний ярилцлагыг хүргэж өгөхийг хүсэж байна.
2013 оны долдугаар сарын 18-ны өдөр тагнуулын байгууллагын хүмүүс анх ирж намайг хэрэг үүр гэж дарамталж эхэлсэн. Хүүхдийг чинь ингэж ална гэж хэлсэн. Хуучин эхнэр хүүг минь авчирч уулзуулсан. Дараа нь хүү минь Эх нялхаст хэвтэж байхад зургийг нь үзүүлээд "Хүүхдийн чинь цусанд юм шахаад реакци өгсөн гээд алчих уу?" гэсэн. Дараа нь эмэгтэй дүүг чинь хүчиндүүлнэ, алуулна гэдэг байдлаар дарамт шахалт үзүүлж эхэлсэн. Дүрс бичлэг, зураг үзүүлдэг байсан.
Мөн 25 жилийн ялтай чамайг С.Зоригийн хэргийг хийсэн гэж хүлээх юм бол ерөнхийлөгчийн гарын үсгээр гадагшаа гаргана, бүх зүйл бэлэн гэж хэлж байсан.
Ингээд би С.Зоригийг алсан гэх яриаг гаргаж эхэлсэн. Б.Содномдаржаа, Т.Чимгээ гэдэг хоёр хүний нэрийг хэлсэн. Б.Содномдаржаа Төв аймгийн мөрдөнд байж байгаад долоо хоногийн дотор дарамт шахалтад оронгуутаа С.Зориг гуайн хаалганаас нь адис аваад уучлалт гуйгаад бичлэг хийлгүүлсэн байдаг. Тэгээд бид нар Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар бид хэд нийлж алсан гэж мэдүүлэг өгчихсөн. Тэгээд тухайн үед хуурамч гэрчүүд бүрдүүлээд мэдүүлэг өгүүлсэн. Должинсүрэн гэдэг гэрч 18 жилийн дараа биднийг хараад шууд таньж, зохион байгуулалттай мэдүүлэг өгсөн. Мөн эд мөрийн баримтыг өөрсдөө зохиосон. Бидний цус, үс АНУ руу явуулаад л хүртэл таараагүй. Зөвхөн гэрч нарын үгэнд орж биднийг ялласан.
Одоо Э.Бат-Үүл болон Ц.Элбэгдорж гэдэг хоёр хүнээс айж байна. Чимгээ, Содномдаржаа нарын цацагдсан бичлэг цаанаасаа зохион байгуулалттай байсан. Өнөөдрийн хүртэлх хугацаанд энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдчихээсэй , үнэн зөвөөр нь иргэд мэдээсэй гэж хүсэж байсан. 2018 онд энэ хэрэг худлаа, хилс хэрэг гэдгийг нь хэлсэн. Би хэлээгүй бол бид гурав алуурчин гэдэг нэрээрээ үлдээд, хорлогдоод үхэх байсан. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Б.Хурц болон УИХ-д суугаа Ардчилсан намын хүмүүс байна. Миний эсрэг талын хүмүүс ийм хүчтэй. Шударга албан хаагчид байгаа ч гэсэн би энэ хүчтэй хүмүүст арчигдаад өнгөрөх вий гэхээс айж байна. Миний амь нас эрсдэлд ороод байна. Би одоо камергүй өрөөнд орохоос айж байна. Хоёр сарын хугацаанд усанд ороогүй. Учир нь тэр өрөө камергүй. Яг намайг Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл алчихгүй байх, гэхдээ миний болон энэ хэрэгт холбоотой хүмүүс ална гэдгээс айж байна. Гүйцэтгэх ажиллагаанд оролцож байсан хүмүүс Тагнуулын ерөнхий газарт одоо ч гэсэн ажиллаж байна. Өнөөдөр би шоронгоос нэг өдрийн өмнө ч гэсэн гарахыг хүсэж байна. Гараад хэвлэлийн бага хурал хийж бүх үнэнийг хэлээд хамгаалалтад орвол энэ хүмүүс намайг алж чадахгүй байх гэж бодож байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ балайд хэн итгэх вэ? Одоо бас баахан амьтныг үймүүлнэ.