“Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын II багийн нутагт иргэд, малчдыг жолоодож явсан “Ланд круйзер” загварын автомашинаараа дайрч гэмтээсэн үйлдэл олны анхаарлын төвд байна.
Дорнодын Баян-Уул сумаас гарал үүслийн гэрчилгээгүй 360 гаруй адууг Сэлэнгэ аймгийн нутагт тууж ирснийг орон нутгийнхан нь эсэргүүцэж, Л.Чинбат тэднээс нэг бус хүнийг дайрсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Уг адууг нь Төв аймгийн Баянцогт сумын уугуул, улсын харцага Ө.Даваабаатар тууж ирсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрынхан хэргийн газарт ажиллаж гэрчүүдээс тайлбар, мэдүүлэг авах үед утсаа салгаж, хаана байгаа нь тодорхойгүй болсон байв. Тиймээс түүнийг олж тайлбар мэдүүлэг авах шаардлагатай гэж хууль хяналтын байгууллагынхан үзсэн юм. Харин үдэш нь тэрбээр зарим цахим хуудасны сурвалжлагчид “Утас цэнэггүй болсон байсан. Би одоо тайлбар өгөхөөр явах гэж байна” хэмээн ярьсан.
“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат дуулиан дэгдээснийхээ маргааш өглөө Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчдөд тайлбар өгөөд удалгүй тус аймаг дахь “Алтанбулаг” боомтоор хил давж ОХУ руу явсан юм. Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу дөнгөж шалгалт эхэлж байсан учраас шүүх нь түүнд хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах боломж бүрдээгүй үед ийнхүү хилээр гарчихав. Харин өмгөөлөгч нь “ОХУ-ын Буриад улс руу газар тариалангийн ажлаар явсан. Удахгүй эргэж ирнэ” хэмээж буй.
Эх сурвалжуудын мэдээлснээр “Гацуурт” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбатад Эрүүгийн хуулийн гурван ч зүйл заалтын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол прокурор баталсан аж.
Тодруулбал, хэд хэдэн хүнийг “Ланд круйзер-200” загварын 1559 УБЦ улсын дугаартай автомашинаар хөөж дайрч, гэмтээсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1 дэх хэсгийн журамлан тусгай ангийн 10.1-д заасан хүний амийг хөнөөхөөр завдсан, олон нийтийн сүлжээнд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэдийг малын хулгайч хэмээн мэдэгдэл гаргаж бусдын гүтгэсэн хэмээн тус хуулийн 13.14-т зааснаар, нийтийн хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэн, гэмтээж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Автомашиныг зэвсгийн чанартай ашигласан, бусдын эрүүл мэндэд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн хэмээн хүндрүүлэх заалтыг ч нэмэх магадлал бий юм билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тариалан эрхлэлтийг дэмжих сан,ХААДСангуудаас их хэмжээний зээл аваад төлөхгүй байгаа,зээлж авсан мөнгөөрөө адуу мал, машин техник, сайдын суудал хүртэл худалдан авч мөнгө угаасан хэрэг нь ороогүй байна.
Ийм зүйл хийчээд санаа амар зугаалаад бдаг эх нь булингартай бол адаг булингартай гэж улаан дотоожтой хүүхэн ч огцрох хэрэгтэй их л ширэн нүүртэй ичих айх гэдгийг мэддэггүй хүмүүс бололтой
Иим малнуудийг шоронд нь хийгээчээ зүгээр дугарсан хүнийг л шаагаад байх юм хүүр юмаа монгол гэж хууль нь гууль ч биш төмөр ч биш юмаа
ichih nuuree elgendee naasan etseg ohin 2 ym daa.saidaas ohiniig ni ogtsruulj chadahgui estoi ineedtei ym aa.
Энэ цагдаа шүүх прокурор гэж яачихсан байгууллага байдаг юм бэ жирийн иргэн ийм үйлдэл гаргасан бол аль хэдийн барьж хориод шоронд явуулсан
Тийм шүү мэдээлэл аваад цагдаагийн байгуулга энгийн иргэн байсан бол шууд хорьж прокурор шүүхэд 1 сар баривчлах санал гаргаж шидвэрлэнэ.Үүний дараа хууль зүйн сайд Хишгээгийн Нямбаатар олон нийтэд хэрхэн арга хэмжээг цагдаа байгуулга шуурхай ажилласан талаар мэдээлэл цацна.Харин засгийн газрын гишүүн Ч.Номинтой нэг танхимд хамт суудаг болохор асуудалд яаж хууль зүйн сайд хандахыг харах үлдлээ.Хоцорч байна
Энэ хүнд маш олон луйвар зээлийн асуудал байгаа Одоо эрүүгийн ноцтой гэмт хэрэг үйлдэж байгаа нь мэдээллийн хэрэгслэлээр Улс Орон даяар ил боллоо Даварсаар даварсаар давгын орон дээр гэгч болжээ Хууль Шүүх Хүрч ажиллахыг олон түмэн харсаар байнаа
Оргон зайлсан ял нэм. Хуулийн байгууллагад шалгагдаж байгаа үедээ хил гардаг
Төрийн хуулиас дээгүүр том толгойтой эрх мэдлийг мөнгөөр олж авдаг гээд яс махандаа шингэтэл итгэчихсэн танил талын хүрээнд хөдөлмөрийн баатарыг худалдаад авчихсан эрүүгийн гэмт хэрэг өдүүлж хүн алахаас ч буцахгүй болтол улайрчихсан ийм хүн хогнуудыг өөгшүүлсэн улс үндэстэн яаж хөгжих вэ дээ.
ТҮЙМАЙ !!! ТА МУУСАЙНУУД НАМАЙГ ЯААЯАА ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ !!!
Элбэгээ, Женко нарын нэг баатар олгосон болохоор, одоо шүүгчид энэ 2-ынх байгаа болохоор наадах чинь яах ч үгүй гарна
Доор хаяж 6 гаас доош зүйл анги байх ёсгүй шд Энэ идэмхий тэнэг эрд ядаж улсыг хохиролгүй болго доо Төрийн далбааны өмнө хамаг юмаа дэлгэчихээдсуусан эргүү охиноо аваад зайлаг Ард Түмний мөнгөөр сайдын тушаал авчихсан ийм новшнуудаар төрөө бузарлуулж Түмнээ доромжлуулахаа зогсоо зальт Баатрыг залхаан цээрлүүлэхийг шаардаж байна