Гүнтийн давааны шороон замын 4 эгнээний 2 урсгалыг асфальт бетоноор хучиж, хайрган хучилттай 2 эгнээний шороог тэгшилжээ.
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдэх хотын гол болон туслах гудамж замуудын засвар, арчлалтын ажлууд үргэлжилсээр байна.
Энэ хүрээнд Гүнтийн давааны шороон замын 4 эгнээний 2 урсгалыг асфальт бетоноор хучиж, хайрган хучилттай 2 эгнээний шороог тэгшилжээ. Ингэснээр Гүнтийн давааны авто зам дөрвөн урсгалтай бөгөөд үүний хоёр урсгалыг хатуу хучилттай болсон байна.
Хүйтний улиралд болон халтиргаа гулгаатай үед захын хэсгийн шороон замаар тээврийн хэрэгслүүд аюулгүй зорчих боломжтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.