СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баянзүрх дүүргийн "Оргидгийн рашаан"-ыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд оршдог “Оргидгийн рашаан”-ыг орон нутгийн тусгай хамгаалалтад авна.

Оргидгийн рашаан буюу "Ходоодны рашаан"-ыг ширгэхээс хамгаалж, урсахыг нь сайжруулж, орон нутгийн тусгай хэрэгцээнд авах хүсэлтийн нутгийн иргэд удаа дараа гаргаж байжээ. Иймд дээрх хүсэлтийг Баянзүрх дүүргийн ИТХ-аар хэлэлцүүлж, орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар болжээ. 

Мөн Баянзүрх дүүргийн ИТХ-ын Дэд бүтэц, Амьдрах орчны хөгжлийн хорооноос Баянзүрх дүүргийн хөгжлийн баримт бичиг "Хөгжлийн зураглал - 2030" бодлогод туссан зорилт, ажлыг эрчимжүүлэхээр зарим байршилд ажилласан байна. Тухайлбал Баянзүрх дүүргийн 11-р хороо Хонхор нуур орчимд “Үйлдвэрлэл инновацын төв төсөл”, “Ногоон эко парк” төслийг хэрэгжүүлэхээр болж урьдчилсан байдлаар төлөвлөлтийг гаргажээ.

Баянзүрх дүүргийн “Ногоон эко парк” нь эрүүл, органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж дүүргийн төрийн худалдан авалтын сүлжээ буюу ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол, цэцэрлэг, эмнэлэг, сувилалд нийлүүлэх, дүүргийн хүнсний брэнд бүтээгдэхүүнийг бий болгож, дүүрэг, нийслэлийн хэмжээнд борлуулах, ирээдүйд экспортлох зорилготой юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.