СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-06-16

“Тогтвортой хөдөө аж ахуйг санхүүжүүлэх“ тухай хэлэлцлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн Банк, Монголын Тогтвортой санхүүгийн холбоо хамтран ХХААХҮЯ, БОАЖЯ, ЭЗХЯ, Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дэ Нэйче Консерванси, Европын холбооны санхүүжилттэй “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн дэмжлэгтэйгээр “Тогтвортой хөдөө аж ахуйг санхүүжүүлэх нь” салбар хуралдааныг зохион байгуулав.

Уг салбар хуралдаанаар . Тогтвортой хөдөө аж ахуйн салбарын бодлого, бодлогын урамшуулал, тэдгээрийн үр нөлөө, тогтвортой хөдөө аж ахуйн санхүүжилтийн цар хүрээг нэмэгдүүлэх, ногоон санхүүжилтийн хэрэгслүүдтэй холбоотой бодлогын дүр зургийг илтгэлүүдээр тоймлон харуулах зорилготой.

Мөн уг салбар хуралдааны үеэр. Илтгэлүүд танилцуулсны дараа оролцогчид тулгамдаж буй саад бэрхшээлийг хэрхэн зохицуулах арга хэмжээ, боломжит шийдлүүдийг тодорхойлох зорилгоор дугуй ширээний хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлгийн үр дүн, санал дүгнэлтийг товч зөвлөмжийн баримт бичиг болгон нэгтгэж холбогдох зохицуулагчид болон бусад байгууллагуудад хүргүүлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023 (ТоС долоо хоног)” олон улсын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг бүхий цуврал арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо), Санхүү, тогтвортой байдлын институт (IFS), Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК), Тогтвортой банк, санхүүгийн байгууллагуудын холбоо, Худалдаа, хөгжлийн банк болон бусад түнш дэмжигч байгууллагуудтай хамтран 2023 оны 6 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.