СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-06-16

Г.Занданшатар: Улсын төсвийн орлого давж биелэхэд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль үлэмж хувь нэмэр оруулсан

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Улсын Их Хурлын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгох, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр төсвийн тодотголын төслийг батлав.

Нийгмийн чухал ач холбогдолтой энэхүү шийдвэрийг гаргасантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “ Энэ бол халамжийн мөнгө биш, эх орныхоо баялгаас хүртэж байгаа хишиг юм. Өөрөөр хэлбэл, Ирээдүйн өв сангаас хүртэж байгаа хишиг” гэж хэлэв.

Улсын төсвийн орлого давж биелэхэд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль үлэмж хувь нэмэр оруулсан гэдгийг Г.Занданшатар дарга онцлон тэмдэглээд, иргэн бүрийн хүртэх ёстой эх орны хишгийг ард иргэддээ хүртээмжтэй болгоё гэдэг үндсэн зарчим бол Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн зарчим шүү. Баялгаа “баялгийн хараал” болгохгүй, ерөөл болгохын тулд Үндэсний баялгийн сангийн хуулиа баталж, шүү дээ. Ийм учраас төсвийн хуулийн дараа батлах тогтоолдоо Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг яаралтай шийдвэрлэх асуудлыг тусгая. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс хойш одоог хүртэл ярьсаар байна. Үндэсний баялгийн сангийн тухай хууль одоо болтол хэлэлцэгдээгүй байна. Энэ асуудлаа яаравчилъя. Сангийн яам, холбогдох хүмүүс анхаарна биз ээ” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.