Сэлэнгэ аймгийн Ерөө сум Бугант 3 дугаар баг “Гучин тавын ам” /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 115 км, Бугант багаас 40 км орчим, Мандал сумаас зүүн хойд зүгт 160 км орчим /-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 12-ны өдрийн 22:41 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч, орон нутгийн Засаг даргын тамгын газар, мэргэжлийн алба, сайн дурын хэсгийн ажилчид ажиллаж, 14-ний өдрийн 11:35 цагт түймрийг цурамд оруулж, 15-ны өдрийн 16:30 цагт бүрэн унтраалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.