Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд ачаа тээвэрлэж явсан галт тэрэг 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 15.50 цагт замаасаа гарч осолджээ.
Тодруулбал, 2023 оны зургадугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 50 минутын орчимд Замын-Үүдийн чиглэлд ачаа тээвэрлэж явсан 67 вагон бүхий 3390 тонн жинтэй 2810 дугаар галт тэрэгний бүрэлдэхүүн дундаас 10 вагон Шаргын овоо зөрлөгийн 1093-р километрийн 2-р зуутад замаас гарчээ. Уг галт тэрэг нь 15 цаг 40 минутад Шаргын-Овоо зөрлөгт ирж, Замын-Үүд – Сайншандын чиглэлийн галт тэргийг зөрж өнгөрүүлсэн байна.
Сэргээн босгох ажлыг яаралтай эхлүүлж тухайн өдрийн 23 цаг 25 минутад галт тэргийг саадгүй аялах нөхцөлийг бүрдүүлэн галт тэрэгний хөдөлгөөнийг нээжээ. Сэргээн босгох ажил хийж байна гэж УБТЗ ХНН-ээс мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.