СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-06-16

“Үндсэн үлгэр” номыг Үндэсний номын санд гардуулж, нийслэл, орон нутгийн номын сангуудад түгээх номын дээжийг хүлээлгэн өгчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Парламентын номын сангийн төлөөлөл УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Тамгын газраас хэвлүүлсэн “Үндсэн үлгэр” номыг (2023.06.15) Үндэсний номын санд гардуулж өглөө. Мөн нийслэл, аймаг орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг баяжуулах номын дээжийг хүлээлгэн өгөв.

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо нар 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурсан бөгөөд Санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийн талаар талууд санал солилцлоо.

“Хамтын ажиллагааны санамж бичиг”-т цахим номын сангийн КОХА систем нэвтрүүлэх, сан хөмрөгийг хадгалах, хамгаалах, хамтран ашиглах, сэлбэн засах, сэргээн засварлах болон мэдээллийн сан, каталог хөтлөх талаар харилцан мэргэжил, арга зүй, техникийн туслалцаа үзүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан юм. Энэ хүрээнд талууд Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн гаргадаг ном, хэвлэлийн ном зүйг Үндэсний цахим ном зүйн нэгдсэн мэдээллийн санд оруулах, Улсын Их Хурлаас эрхлэн гаргадаг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг цахимжуулж, метадата үүсгэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, шаардлагатай ном хэвлэлийг сэлбэн засах, ариутгах чиглэлээр хамтран ажиллах, шинэ ном, хэвлэлийн мэдээ болон номын сан хоорондын ном солилцоо хийх талаар төлөвлөн, үе шаттай хэрэгжүүлэх талаар санал солилцсон юм.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, орчин үед парламентын номын сан нь хэр хөгжсөн, ямар түүхтэй, хэр баялаг сан хөмрөгтэй, хуулийн сан нь ямар байгаагаар парламентын хөгжлийг тодорхойлж байна. Парламент нь хууль тогтоох, төлөөлөх, хяналт тавих гэсэн үндсэн чиг үүргээс гадна соён гэгээрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх хандлага олон улсад бий болжээ. Энэхүү гэлээ. Тэрбээр, парламентат ёс өндөр хөгжсөн орнуудад парламентын номын сан нь парламентын уураг тархи гэж үнэлэгддэг. Иймд гээд цаашид Үндэсний номын санд хууль тогтоомж сурталчлах төрөлжсөн уншлагын танхим бий болгох боломжийн талаар санал солилцлоо.  

Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2023-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаас хамгийн сонирхолтой нь “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг цахимжуулж, хэрэглэгч түлхүүр үгээр хайсан хууль, тогтоомжоо хялбар олж авах бололцоог бүрдүүлэх явдал юм гэлээ.

Дараа нь Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Монгол Улсын Үндэсний номын сангийн эртний ном, судрын эх хувийг дижиталчлах үйл ажиллагаа болон ном, хэвлэл цахимжуулах үйл явцтай танилцжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.