СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-06-15

Сайн кино бүтээж олон улсын зах зээлд гаргах нь үнэлж баршгүй өгөөж авчирна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Хэдүүлээ туйлширмааргүй байна аа. Засгийн газрын тусгай сангуудыг ач холбогдлоор нь эрэмбэлж, онцын шаардлагагүйг нь татан буулгаж, үлдсэнийх нь зарцуулалт хийгээд эргэн төлөлтийн талаарх мэдээллийг нээлттэй болгохыг би хувьдаа дэмждэг.

Гэхдээ Кино урлагийг дэмжих сангийн тухайд байгуулагдах чимээнээр нь талархан хүлээж авч байсан хүний нэг нь би. Яагаад гэвэл кино бол танин мэдэхүйн болоод соёлын нөлөөний асар өндөр ач холбогдолтой урлаг. Миний болон надаас дээш үеийнхэн хүүхэд байхдаа феодалын нийгэмд амьдарч үзээгүй ч ийм нийгэм байсан юм байна гэсэн төсөөлөлтэй байсан нь киноны л ач. Хэдий үзэл суртлын нөлөө орж байсан ч ерөнхий дүр зураг бол байгаа шүү дээ. Одооны хүүхдүүд ч мөн социализм гэж ийм нийгэм байжээ гэдгийг киноноос л илүүтэй мэдэх боломжтой. Түүнчлэн Чингис хаан, Мандухай сэцэн хатан зэрэг түүхэн дүрүүдээр дамжуулж, тухайн цаг үеийн түүхийг мэдэж болно, ялангуяа урт ном зохиол унших нь бага болсон одоо цагт. Гэхчлэн танин мэдэхүйн ач холбогдлыг нь дурдвал барагдашгүй. 

байна шүү дээ. Солонгос драмуудаар дамжуулж манай хүүхэд, залуус тэдний жүжигчид, хамтлаг, дуучдыг крашлан өсч байна. Тэднийг дуурайн хувцаслаж, үсээ засч, дууг нь сонссоор. Гагц Монголд ч биш ази тив, бүр дэлхийд соёлын нөлөөгөө хэдийнэ тэлчихсэн ард түмэн.

Харин бид солонгосчуудаас илүү баялаг түүхтэй атлаа үүнийгээ бүтээл болгон, экспортолж чадлуу? Наанадаж валютын нөөц нэмэгдүүлэх, цаанадаж түүх соёлоо сурталчлах ач холбогдолтой энэ ажилд нэг үеэ бодвол дэмжлэг үзүүлэх бодлого, эрхзүйн орчин нь бүрдчихсэн. Одоо киночид маань өөрсдөө сайн ажиллах л үлдлээ гэж боддог доо.

Хоёр жилийн өмнө өөрийн гэсэн хуультай болсон кино урлагийн салбар дэмжих сантай ч болж, энэ онд эхний санхүүжилт болох төсвөөс хуваарилагдсан 10 тэрбум төгрөгийг зарцуулахаар тендерээ ч зарлаад авч. Энэ хүрээнд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй авсан зээлүүд шуугиан тарьж байгаа бололтой. . Бүгд л Кино урлагийг дэмжих тухай хуулийн 13 дугаар зүйл хамаарах аж.

гэж би хувьдаа боддог. Манайд баримтат киногоор мэргэшсэн хүн гэвэл миний мэдэж байгаагаар сэтгүүлч Г.Золжаргал байна. Тэр НҮБ гэх мэт олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрт хамрагдаад өөрийгөө болгоод байх шиг харагддаг.  Гэхдээ шаардлагатай гэвэл энэ сангаас дэмжлэг үзүүлэхэд яагаад болохгүй гэж.

. Телевизүүд хүүхдийн сериал хийлээ гэхэд энэ цагийг нь худалдаж авдаг, зар сурталчилгаагаа өгдөг байгууллага мөн л цөөхөн. Тэгэхээр энэ сангийн дэмжлэг мөн л хэрэгтэй.

За тэгээд түүхэн кино бол дотоодын үзэгчдэд танин мэдэхүйн ач холбогдолтойгоос гадна гадагшаагаа Монголын сурталчилгаа, соёлын довтолгоо хийхэд онцгой үүрэгтэй. Мөн ганц уул уурхайн салбараас хамааралтай манай эдийн засгийг солонгоруулахад ч хувь нэмэр болно.

юм. Үүний тулд мэдээж сайн бүтээл хийх ёстой. Сайн бүтээл төрүүлэхийн тулд сайн санхүүжилт босгох шаардлагатай. Чухам үүнд л Кино урлагийг дэмжих сангийн үүрэг орших болов уу.

Кино урлагийн дэлхийн дэвжээг ажихуйд чамлалтгүй зах зээл харагддаг. Ганц жишээ дурдъя л даа. байна. Үүний 52.5 хувь нь экспортын орлого. Төгрөгт хөрвүүлбэл 700 гаруй тэрбум, долларт шилжүүлбэл 200 гаруй саяар хэмжигдэх орлогыг ганцхан студи ганцхан драманы экспортоос олжээ. Гэтэл бид хамгийн элбэг махаа экпортлоод ч ийм хэмжээний орлого олдоггүй шүү дээ. Тэгэхээр сайн кино хийгээд олон улсын зах зээлд гаргах нь мөнгөн болон мөнгөөр үнэлэгдэшгүй асар их өгөөжийг бидэнд авчирна гэдэг нь харагдаж байгаа биз ээ.

Энэ жил КУДС-гаас санхүүжилт авахаар хичнээн байгууллага, хувь хүн хандсаныг би мэдэхгүй. Тэдгээрээс үнэхээр шилдгүүдэд нь буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээл очиж чадсан эсэхийг цаг хугацаа л харуулна. Нэг их удахгүй дээ. Ихэнх нь энэ ондоо хэрэгжих, цаад тал нь 2024 оны 4 дүгээр сард дуусах төслүүд байна билээ. Ямартай ч . Тэд юу хийхийг харж л байя.

Э.Ирэхбаяр

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.