УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Ойрын өдрүүдэд хоёр жагсаал хийнэ. Маргааш Үндсэн хуулийн Цэц дээр очиж жагсаал хийнэ. Хоёр жилийн турш тэмцэж байж хуурамч шатахууны эсрэг хуулийг батлуулсан. Гэтэл Цэцэд маргаан үүсгэснээр хүлээн авсан байна. Нийт шатахууны зах зээлийн 20 хувийг хуурамч шатахуун эзэлдэг. Хольц оруулж ирж, автомашины мотор, бензин хөдөлгүүрийг эвддэг, бидний алаг үрс хуурамч түлшнээс нь болж хорддог. Монголчуудыг хохироож байгаад тэд 80 тэрбумын ашиг олдог. Гэтэл Цэц энэ маргааныг хүлээн авсан байна.
Би 2016 онд санал гаргаж байгаад Цэцийнхний нэг сая төгрөгийн цалинг гурван сая төгрөг болгон нэмэгдүүлж байсан. Сүүндээ цадаагүй муусайн төлөгнүүд авлига авах гэж байгаа юм уу, маргааныг хүлээж авч. Машинаа эвдүүлдэг, алаг үрсээ хордуулдаг ард түмэн очвол очно биз. Би ганцаараа ч хамаагүй Цэцийн гадаа маргааш жагсана. Сүүндээ цадаагүй төлөгнүүдтэй үзэлцэнэ.
Хоёрдагаарт, УИХ завсарлахад нэгхэн сарын хугацаа дутуу байна. Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслийг хэлэлцэх шаардлага үүсчихээд байна. Тэтгэврийг долоон жилийн дунджаар тогтоодог болсноор ахмадууд 150 мянган төгрөгөөр хохирдог байсан бол долдугаар сарын 1-ээс 250-300 мянган төгрөгөөр хохирдог болох гэж байна. 2023 оны 6-р сарын 19-ний өдөр жагсаал хийнэ.
Иймээс өнгөрсөн хугацаанд долоон жилээр тооцуулж тэтгэврээ тогтоолгуулсан ахмадуудын тэтгэврийг таван жилээр тооцуулах, нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлүүлэх шаардлага гарч ирж байна. Өдөрт миний утсанд 40-50 мессеж ирж байна. Ахмадууд жагсаалд бүгдээрээ ирээрэй. Эрх баригчид өөрсдийн тоогоо, жагсаалтаа нэмэхээр болсон. Харин тэтгэврээ авах аргаа зөв болгохоо шаардах цаг болсон. Тэтгэврийн асуудлаар ярьдаг үг хэлдэг гишүүд тус жагсаалд нэгдэнэ гэдэгт итгэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Маш зөв очно энэ хүн шиг тэмцэгч бодитой асуудалд хандах хэрэгтэй үлгэр авцгаа манай МАН ынхан нөхөж 5 жилээр зодуулахын төлөө тэмцэх хэрэгтэй хууль баталж байж сонгуулийн тухай яриарай