СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-06-15

🔴LIVE: “Эрэл Групп” ХХК-ийн хашаан дахь газар чөлөөлөх ажлыг тус компанийн захирал Б.Эрдэнэбат эсэргүүцсэнээр замын ажил зогсжээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 сарын өмнө

“Эрэл Групп” ХХК-ийн эзэмшил газарт өртсөн 0,9 га газар чөлөөлөгдөөгүйн улмаас авто замын барилга угсралтын ажил удаашраад байна. Өнгөрсөн 6 дугаар сарын 12-ны өдөр “Эрэл” компанийн ашиглалтаас гарсан төмөр замыг албадан чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Гэтэл компанийн удирдлагууд газар чөлөөлөх ажлыг эсэргүүцээд байгаа юм.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:

-Хан-Уул дүүргийн III хороо, Говийн замыг “Мишээл экспо”-той холбох замын ажил өнгөрсөн жил эхэлсэн. Энэ хүрээнд 1.2 км урт дөрвөн эгнээ авто зам, 36 метр урт гүүр, явган зам, гэрэлтүүлэг хийхээр төлөвлөж, зарим ажлаа дуусаад байгаа юм. Уг автозамын ажилд нийт 15 ААН-ийн талбар өртсөн. Үүнээс 14 газартай Нийслэлийн газар чөлөөлөх хэлтсээс зөвшилцөлд хүрсэн. “Эрэл Групп”-т замын ажил эхэлснээс хойш гурван удаа албан бичгээр хүсэлт хүргүүлсэн ч хариу өгөөгүй.

Тухайн авто замын трасст өртсөн ашиглалтаас гарсан 2,2 га төмөр замыг 2017 онд НЗД-ын захирамжаар эзэмшүүлсэн. Гэвч газрын төлбөрөө 2019 оноос хойш төлөөгүй. Тухайн замыг огт ашигладаггүй. Төмөр замаар ашиглах боломжгүй. .

6 дугаар сарын 12-нд 650м газраас 400м газрын төмөр замыг албадан хуулж, чөлөөлөлтийн ажил хийсэн. Гэтэл үлдсэн газар дээр нь том оврын техник хэрэгсэл тавиад орц гарц хаасан байна. Бид хуулийн дагуу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, арга хэмжээ авахуулахаар газар дээр нь ажиллаж байна. 1.2 км урт дөрвөн эгнээ авто замыг энэ онд багтааж ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэлээ.

Эрэл компанийн эзэмшлийн газраар дайран өнгөрөх тус зам, гүүр баригдсанаар тухайн замаар хоногт 12 300 тээврийн хэрэгсэл зорчиж, Чингисийн өргөн чөлөөний авто замын хөдөлгөөний ачааллыг 21 хувиар бууруулах урьдчилсан тооцооллыг мэргэжлийнхэн гаргаад байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.