СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Удаанжаргал Малайзад ямар хэрэг өдүүлчихэв?!

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Нүүрсний хулгай, ялангуяа оффтейк гэрээтэй холбоотой асуудлын гол гэрч нь “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал юм. Тэрбээр 2022 оны аравдугаар сард Солонгос руу томилолтоор явсан. Өнөөг хүртэл эргэж ирээгүй байна. Эзгүй хойгуур нь түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. АТГ, ЦЕГ, ТЕГ-ын мөрдөгчдийн ажлын хэсгээс шалгаж, НПГ-аас эрүүгийн хэрэг  үүсгэсэн. Улмаар “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж байгаа юм.

Анх эх орноосоо явсных нь дараахан “...Н.Удаанжаргал Солонгост байна, Сингапурт оччихжээ” гэсэн албан бус мэдээлэл яригдаж байв. Харин хууль хяналтынхан мөрдөн шалгаж, “Шувуу” ажиллагааны баг эрж сураад эхэлснээс хойш удалгүй 2023 оны дөрөвдүгээр сарын эхээр Аргентин улсад очсон нь тогтоогдсон. Ингээд Монголын Аргентины талтай яриа хэлэлцээр хийж байтал Н.Удаанжаргал зугтчихсан. Удалгүй Тайландад очсон нь мэдэгдсэн. Тэндээсээ 2023 оны дөрөвдүгээр сарын 19-нд Малайз улсын хилээр орсон байдаг.

Өөрөөр хэлбэл, талаар эх сурвалжууд мэдээлсэн.

Хэд хоногийн өмнө, 2023 оны зургадугаар сарын 7-нд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “...Н.Удаанжаргал Малайз улсад байгаа гэдэг мэдээлэл үндсэндээ батлагдсан. Хууль сахиулах байгууллагууд руу бичгээ хүргүүлээд, ажиллаж байна. Уг мэдээллийг энэ нөхөд маань ч бас сонсож байгаа. Гэм буруугийн асуудлыг бид шийдэхгүй. Тиймээс . Х.Нямбаатарын хэлснээс харахад байна.

Ядахад манай улс Малайзтай Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байдаггүй. Энэ нь Н.Удаанжаргалыг авчрахад саад болж байж мэдэх юм. Гэхдээ түүнийг “...Тэндэхийн хуулиар тэнд нь шийдэх юм гэнэ лээ” гэсэн албан бус мэдээлэл яригдаад эхэлж байна. Хэрэв тэр үнэн бол . Удахгүй тодорхой болох биз ээ.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 118 (7103)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Удаанзовлон.
1 жилийн өмнө
124.158.65.54

Улс түмнийхээ мөнгийг идэж нуучихаад, удаан жаргана гэж бодож байвал агуу тэнэглэл. Нутагтаа ирэх нь, өөрт чинь өлзийтэй, удаанжаргал новшоо.

Зочин
1 жилийн өмнө
64.119.21.78

Энэ хүнийг зориуд зугатаалгаж байгаа шүү дээ. Манай томчуул мэдэхийн дээдээр мэднэ.

зочин
1 жилийн өмнө
66.181.161.209

Юу нч хүний мууд дуртай юм бдээ.арга хэмжээг хаана ч авсан яахавдээ.Хүниы мууг их үзвэл өөрт чинь муу шүү.Аливаа юмийг үнэн худлыг нь мэдсэний дараа л бол

Bileg
1 жилийн өмнө
103.229.120.233

Bariad irehee bolhoor huleed tariad hulgailaad ch bolson chireed irdeg. End iruuleh ni olon hunii erh ashig ed horongond harshilj nuran unah shaltgaan ni bolj medeh uchraas l ter saihanbileg gegch etgeed ene udaanjargal 2 g avchrahgui bga bh do. Bur bolohgui bol tend ni urt gar sunaj hureed boomilchih biz

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.