Зам тээврийн сайд Я.Содбаатар албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өргөн барьжээ.
Энэ асуудалтай холбоотойгоор өнөөдөр тэрбээр мэдээлэл хийлээ.
Я.Содбаатар:
-Анх энэ асуудал дэгдэхэд л би албан тушаалаа өгье гэж Ерөнхий сайдад хэлсэн ч албан ёсоор хууль зөрчөөгүй учир хүлээж бай гэсэн.
Манай эхнэрийн хамаарал бүхий компани ЖДҮХС-аас зээл авсан нь үнэн. Буцаан төлсөн. Мөн банк бус санхүүгийн байгууллагатай. Гэхдээ 25 хувийг нь л эзэмшдэг. Үйл ажиллагаанд оролцдоггүй.
Харин хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан зээл авсан УИХ-ын гишүүдийн зээлийг шалгаасай гэсэн юм.