СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шинэ авто замыг ашиглалтад оруулахын тулд түр гарам байгуулахаар болов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Авто замын байгууламжийг нэмэгдүүлэх, түгжрэл бууруулах чиглэлээр 2022 онд 11 байршилд зам, замын байгууламж шинээр барихаар төлөвлөж, дөрвөн байршлын замыг ашиглалтад оруулсан.

Эдгээр дөрвөн байршлын нэг болох Эрчим хүчний гудамжнаас “Монос фарм трейд” ХХК хүртэл буюу Таван шарын төмөр замын гарам хүртэл 1.74 км авто зам тавих ажил өнгөрсөн онд дууссан юм. Гэвч “ДЦС-4” ТӨХК-ийн ачаа тээврийн төмөр замд гарам гаргах асуудлаас шалтгаалан уг замын бүтээн байгуулалт бүрэн ашиглалтад оролгүй, нэг жил гацсан байна.

. Харин төмөр замын аюулгүй ажиллагаа, үндсэн диспетчерийн үүргийг “Улаанбаатар төмөр зам” ХНН гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, тухайн төмөр замын байгууламж нь “ДЦС-4” ТӨХК-д харьяалагдаж байгаа ч үүнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс технологийн шаардлага тавьдаг аж. Тиймээс уг төмөр замд гарам гаргах ажил 5-6 төрийн байгууллагын уялдаа холбооноос хамааралтай гэсэн үг. Энэ асуудалтай холбогдуулан “Улаанбаатар төмөр зам” ХНН, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж, Нийслэлийн Замын хөгжлийн газрын холбогдох албаныхан газар дээр нь ажиллалаа.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг “Уг холбоос зам маань Таван шарын төмөр замын гармаас Үйлдвэрийн гудамж руу нийлэх 1.74 км урттай. Ач холбогдлын хувьд босоо тэнхлэгийн дагуу буюу Энхтайваны өргөн чөлөөг Наадамчдын өргөн чөлөөтэй холбоно.

Хэдий уг зам маань ач холбогдол өндөртэй ч “ДЦС-4” ТӨХК-д хүндрэлтэй. Учир нь тус төмөр замаар нэг удаадаа 50-60 чиргүүлтэй галт тэрэг орж ирдэг бол жилдээ 57-60 мянган галт тэрэг дайран өнгөрдөг. Энэ хэмжээний төмөр замын ачаалал шинэ авто замын ачаалалтай огтлолцсоноор нэлээдгүй түгжрэл үүсэх эрсдэлтэй гэж Эрчим хүчний яамнаас үзэж байгаа. Иймд . Ингэхдээ уг гармаас 300 метрийн зайд буюу Геологийн төв лабораториос урагш чиглэсэн төмөр замын нүхэн гарц байгуулах бөгөөд энэ замтай холбон, 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Тухайн зам ашиглалтад орвол тус түр гармыг татан буулгахаар харилцан тохиролцоод байна” гэв.

 

Ийнхүү Зам тээврийн хөгжлийн сайд уг хэсгийг түр гармаар ашиглах тушаал гарган, тус яамнаас Ажлын хэсэг томилогдон ажиллах аж. Мөн Эрчим хүчний сайд нүхэн гарц ашиглалтад орох хүртэл түр гарам ашиглах зөвшөөрөл гаргах юм. Геологийн төв лабораториос урагш чиглэсэн нүхэн гарц ашиглалтад орж,.

Холбогдох яамдаас зөвшөөрөл олгосон тохиолдолд төмөр замын гармыг 14 хоногийн хугацаанд байгуулж, энэ зургаадугаар сард багтаан бүрэн хөдөлгөөнийг нээхээр тооцоолжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.