Засгийн газрын тогтоолын дагуу “Эрдэнэт медикал” эмнэлгийн өмчийн хэлбэрийг өөрчилж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүрэлдэхүүнд төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг болгон ажиллуулахаар шийдвэрлэсэн. Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, Магадлан итгэмжлэлийн батламжаа гардан авсан тус эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
“Эрдэнэт медикал” эмнэлэг нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, нарийн мэргэжлийн төрөлжсөн цор ганц эмнэлэг. Тус эмнэлэг нь 8 тасаг, 1 төв, 7 алба, нийт 16 нэгж, 19 лабораторитай үйл ажиллагаагаа явуулдаг. "Эрдэнэт медикал" эмнэлэг нь өдөрт 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар нийт 35 орой хэвтэн эмчлүүлэх тасаг ажиллаж байна.
“Эрдэнэт медикал” эмнэлэг нь хавдрын ангиограф, эхо аппарат, компьютер томограф, MRI, ангиографын аппарат зэрэг бүх тоног төхөөрөмжөөр хангагдсан, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй оношилгоо, эмчилгээний төрөлжсөн эмнэлэг юм.
Тус эмнэлэг нь эрүүл мэндийн даатгалаар хэвтүүлэн эмчлэх, амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна, өдрийн эмчилгээ, өндөр өртөгт оношилгоо, шинжилгээ, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг зэрэг үзлэгээр хангайн бүсийн болон аймгийн иргэдэд үйлчилж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.