СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-06-14

🔴LIVE: Д.Амарбаясгалан: БЗС-гийн журмыг шинэчлэн баталж, сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох шийдвэр гарсан

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 сарын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Боловсролын зээлийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийв.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар БЗС-гийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод болгох асуудлыг хэлэлцэж, тогтоол батлагдлаа. Сангийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй ил тод болсонтой холбоотой үүссэн асуудлын хүрээнд төрийн болон төрийн өмчийн хуулийн этгээдүүд ямар нэгэн хэлбэрээр боловсон хүчин бэлтгэх, сургах, тэтгэлэг, зээл сургамж олгох асуудлыг нэг мөр шийдэх нь зүйтэй гэж үзсэн.

БЗС-гаас гадна, АМГТГ, ИНЕГ, Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр зэрэг байгууллагууд тус тусдаа асуудлыг шийддэг байсан бол өнөөдрийн засгийн газрын хуралдаанаас гарсан тогтоолоор эдгээр боловсон хүчнийг бэлтгэх бодлого, сургалтын тэтгэлэг, зээл зөвхөн БЗС дээр үйл ажиллагаа нь явах нь зүйтэй гэж үзсэн. Тус шийдвэртэй холбоотойгоор БШУ-ны сайдад нэг сарын хугацаатай үүрэг өгч, журмыг шинэчлэн баталж, сонгон шалгаруулалтыг явуулдаг системийг олон нийтэд нээлттэй болгохоор энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдлээ.

. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд тодотгол хийж, өнөөдрийн батлагдаж байгаа системээр шалгалтыг явуулах шийдвэр гарсан.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг шилэн ил тод болгож байгаа нь зээлийн эргэн төлөлт хэрхэн яаж хийгдэж буй нь ил тод болох юм. Мөн Төрийн 24 тусгай сангуудын үйл ажиллагааг гурван сардаа багтааж шилэн болгох болно гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.