СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХАА-г дэмжих сангийн албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Хөдөө аж ахуйг дэмжих сан (ХААДС)-гийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Д.Энхмаад НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Тэрбээр 2020 оны дөрөвдүгээр сард “Баянтуулын буудай” нөхөрлөлийн өр төлбөрийг багасгаж, тооцоо нийлсэн акт үйлдэхийг нягтлан бодогчдоо үүрэг болгож, албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон гэнэ. Д.Тогтохсүрэн, Т.Болдбаатар, Б.Эрдэнэтогтох нарын хувьцаа эзэмшдэг уг нөхөрлөл нь гэнэ. Ингэснээр тус нөхөрлөл гэдэг.

Ташрамд дурдахад, прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 30 356, мөрдөн байцаалтын 3153 хэрэгт хяналт тавьснаас 146 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Тэдгээрийн дунд авлига, албан тушаалын гурван хэрэг багтсаны нэг нь дээрх ХААДС-гийн албан тушаалтан Д.Энхмаад холбогдох үйлдэл аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.