“Дулааны цахилгаан станц-3” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр хавтаст хэргийг нь НПГ-т хүргүүлжээ.
Тэрбээр 2022 оны есдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө “Хасу-Эрчим” ХХК-ийн захирал, аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Б.Бат-Эрдэнээс 30 сая төгрөгийн хахууль авч байх үйлдэл дээр нь ЭЦА-ны мөрдөгчид саатуулан хойшлуулшгүйгээр цагдан хорьж байсан билээ.
“Хасу-Эрчим” нь “ДЦС-3” ТӨХК-иас 2022 онд зарласан 274.6 сая төгрөгийн үнийн дүнтэй утаа сорогчийн гол худалдан авах, 738 орчим саяын үнийн дүнтэй өрлөг дулаалгын материал (багц-2) нийлүүлэх, нэг тэр бум гаруй төгрөгийн үнийн дүнтэй труба хоолой худалдан авах зэрэг тендерт шалгарч, гэрээ байгуулсан байдаг. Эдгээр тендерийн нэг болох 2022 оны зургадугаар сарын 24-нд зарласан, 738 сая төгрөгийн үнийн дүнтэй тендерийн сонгон шалгаруулалтад “Хасу-Эрчим”-ийг ялуулсныхаа урамшуулалд хахууль авсан байж болзошгүй хэмээн Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд зааснаар Л.Эрхбаатарыг яллагдагчаар татаад буй билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.