™ watch di|
Нийгэм | 2023-06-14

Орон нутгийн 8 чиглэлд тийзийн үнийг 2-2.5 дахин хямдруулжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

МИАТ ТӨХК орон нутгийн найман чиглэлд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс эхэлж шууд нислэг үйлдэхээр болжээ.

Түүнчлэн нислэгийн үнийг МИАТ компаниас танилцуулжээ. Тухайлбал, Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзийн үнэ хоёр талдаа 733,000-852,000 төгрөг (НӨАТ ороогүй үнэ) байгаа бол нэг талдаа 366,500-426,000 төгрөгийн үнэтэй байна. Харин Улаанбаатар-Ховд-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзийн үнэ хоёр талдаа 810,000-902,000 (НӨАТ ороогүй үнэ) төгрөгийн үнэтэй бол нэг талдаа 405,000-451,000 төгрөгийн (НӨАТ ороогүй үнэ) үнэтэй байгаа аж. Энэ талаар Зам тээврийн, хөгжлийн сайд С.Бямбацогт “Орон нутгийн нислэгийн тийзийн үнийг 2-2.5 дахин хямдруулж байна. Ингэснээр иргэдийн орлогыг нэмэгдүүлж, зардлыг хэмнэнэ.

Орон нутгийн нислэг үйлдэх чиглэлүүд:

  1. Ховд аймаг - Ховд
  2. Баян-Өлгий аймаг - Өлгий
  3. Увс аймаг - Улаангом
  4. Завхан аймаг - Улиастай
  5. Говь-Алтай аймаг - Алтай
  6. Хөвсгөл аймаг - Мөрөн
  7. Өмнөговь аймаг - Даланзадгад
  8. Дорнод аймаг - Чойбалсан

 

Нислэгийн хуваарь, тарифыг танилцуулж байна. 


 
 



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.