СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-06-14

Эрхэм гишүүд “...Нүүрсний хулгай” гэж нууцаар ярьдаг болоо юу?!

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Ердөө хагас жилийн өмнө дөө, нүүрсний хулгайн асуудал улс даяар "түймэрдэж" байв. Төв талбайд иргэд жагсаж, Төрийн ордонд УИХ ч, Засгийн газар ч энэ хулгайн эсрэг арга хэмжээнүүд зохион байгуулж байлаа. Харин өнөөдөр энэ сэдэв бараг унтарчээ. Бараг л “...Тэр чинь юу билээ” гэхдээ л тулсан байна.

Тэгвэл хоёр хоногийн өмнө “...Мартсанаас мал мэнд үү” гэдэг шиг мэдээлэл түглээ. .

Уг нь УИХ-аас Нүүрсний түр хороог байгуулсан. Нүүрсний хулгай бол нийтийн эрх ашгийг хөндсөн асуудал юм. Тиймээс УИХ-ын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “...Үндсэн хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал цөөнхийн төлөөллийг оролцуулан УИХ-ын тогтоолоор хойшлуулахгүйгээр байгуулна” гэж заасан. Мөн Үндсэн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “...Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна. Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсний дагуу байгуулсан хэрэг. Тэгэхээр Нүүрсний түр хороо нээлттэй сонсголыг зохион байгуулах үүрэг хүлээж байгаа юм. Учир нь нээлттэй сонсголоор “...Нүүрсний хулгай гэж чухам юу юм бэ”, “...Нүүрсний хулгайч нар яг хэн хэн бэ” гэдэг тодорхой болно. Чухамдаа энэ сонсголыг хийлгэхийн тулд УИХ-аас  Түр хорооны ажиллах хугацааг 2022 оны сүүлчээр зургаан сараар сунгасан гэдэг. Тэр дагуу Нүүрсний түр хороо тэр нээлттэй сонсголыг өнгөрсөн дөрөвдүгээр сард хийхээр товлосон. Гэхдээ .

Гэхдээ УИХ-ын тухай хуулийн 29.4-т “...Түр хороо ажлынхаа дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулснаар түүнийг татан буугдсанд тооцно” гэж заасан. . Хамгийн гол нь эдгээр гишүүний нэр нууц байгаа нь анхаарал татлаа. Хэдхэн сарын өмнө, цагаан сарын дараахан нутагтаа очсон гишүүн болгон “...Би нүүрсний хулгайтай тэмцэж байгаа хүн” гэж байсан. Олон ч гишүүн энэ хулгайн талаар ийм “байр суурь” илэрхийлсэн дээ. Гэтэл өнөөдөр “...Нүүрсний хулгай” гэж нууцаар ярьдаг болсон байх юм. Яагаад?!

. “...Хачин юм шүү” гэж хаа сайгүй л ярьж байна.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 117 (7102)

 
 
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.