™ watch diff|
Улс төр | 2023-06-14

“Зөвшилцөл”-өөс залхсан Лу.Гантөмөр өөрийнхөөрөө улс төр хийхээр шийдэв үү?!

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

АН-ын дарга Лу.Гантөмөр тамгатай, гэрчилгээтэй болоод хоёр сар гаруй болж байна. Гэсэн ч өнөөг хүртэл намдаа бүтэц, томилгооны өөрчлөлтийг хийж чаддаггүй ээ. Үндсэн хууль өөрчлөгдөж, дагалдах хуулиудад уг өөрчлөлтийг тусгаад дуусах дөхлөө. Том, жижиг намууд ч үүнд нийцүүлээд сонгуулийн бэлтгэлдээ орчихоод байна. АН ч тэгэх ёстой. Гэвч дотроо учраа ололгүй цаг алдсаар байгаа юм.

Угтаа юм. Гэхдээ Лу.Гантөмөрийн тухайд намын дарга болохдоо “...Намаа эвлүүлнэ” гэсэн. Энэ нь фракцуудтай зөвшилцөж, учраа олно гэсэн үг.

Ер нь бол .

Тэдний зүгээс Лу.Гантөмөрт зогсоо зайгүй шахалт шаардлага тавьдаг нь ил далд яригдсаар өнөөг хүрсэн. Ялангуяа байгаа юм.

Арав гаруй хоногийн өмнө Лу.Гантөмөр “Дөрөв дэх”-тэй Солонгост уулзсан нь АН дахь бас нэг хэрүүлийн алим болсон гэдэг. Энд байсан “Тав дахь” уурлаж, түүнийг нь төлөөний хүн нь цахим сүлжээгээр илэрхийлсэн. Улмаар Баянголд байн байн нөлөө бүхий хүмүүс нь цуглаж хуралддаг болсон байна. Ийн “Дөрөв дэх”, “Тав дахь”-уудын зөрчил хөшигний ард хурцдаж, савнаасаа халихаараа “...Огцруулна шүү, солино шүү” хэмээн Лу.Гантөмөр рүү дайрдаг гэх яриа бас энэ нам хавиар явж байна.

Тэгвэл Лу.Гантөмөр ингэж “зөвшилцөх”-өөс залхаж эхэлсэн бололтой. АН-ын даргын хувьд зарим нэг улс төрийн томоохон шийдвэрийг гаргахаар зэхэж буй аж. Дээрээс нь АН-ын залуус ч Лу.Гантөмөртэй уулзаад “.... Тэрбээр “толгой дохисон” байна. Тун удалгүй ҮБХ-гоо хуралдуулж, томилгоо, бүтцийн асуудлаа ярих бололтой. Бас тэндээсээ АН-ын Их хурлыг ч зарлаж магадгүй аж.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 117 (7102)



Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

AH gishuun
1 жилийн өмнө
202.131.229.2

zuv shuu odoo bol AH Jenco pig bn lee shuu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.