СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-06-13

ШИНЭ нам: Эмэгтэйчүүдийн квотыг 40 хувиас бууруулахгүй байхыг парламентын 76 гишүүнээс шаардаж байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 сарын өмнө

УИХ-аар хэлэлцэж буй сонгуулийн тухай хуульд Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь байхыг дэмжсэн МАН-ын бүлгийн шийдвэрийг Шинэ намаас эсэргүүцэж мэдэгдэл гаргажээ.

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын хүн амд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тоо ойролцоо, 50 орчим хувьтай байдаг ч тэдний нийгэмд эзэлж байгаа байр суурь, шийдвэр гаргах түвшин дэх оролцоо, хөдөлмөрийн харилцаанд оролцож буй байдал ялгаатай хэвээр байна.

Тухайлбал, нийгмийн бүхий л харилцааг зохицуулах хууль болон бусад тогтоол шийдвэрүүдийг хэлэлцэн баталдаг хууль тогтоох байгууллага дахь эмэгтэйчүүдийн оролцоо маш хангалтгүй байна. Дэлхийн түвшинд авч үзвэл улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо 25 хувьтай, Ази тивийн хувьд 21.5 хувьтай байна. Манай орны хувьд энэ үзүүлэлт хамгийн ихдээ 17 хувьтай байгаа нь зохистой хэмжээнд хүрэхгүй байгааг харуулж байгаа юм.

Эдийн засаг, нийгмийн хөгжлөөрөө тэргүүлэгч Ирланд, Финланд, Швед, Норвег, Денмарк зэрэг Скандиновын орнуудын парламентад 2022 оны 11 дүгээр сарын байдлаар эмэгтэй гишүүд 44.1-47.6 хувийг эзэлж байна. Мөн үед дээрх улсуудын таван Ерөнхий сайдын гурав нь эмэгтэй хүн байгаа нь санамсаргүй хэрэг биш. Эдгээр орнууд аз жаргалын индексээр дэлхийд эхний аравт эрэмбэлэгдэж байдаг нь хүндээ ээлтэй нийгмийг бүтээж чадсаны үр дүн бөгөөд энэ нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангаж чадсантай салшгүй холбоотой юм.

Энэ цаг үед УИХ-аар хэлэлцэж буй Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд нэр дэвшүүлэхэд аль нэг хүйсийн эзлэх доод босгыг 30 хувиар тусгаж, хэлэлцүүлгийн  явцад 40 хувь болгох санал гаргасан нь нэгдсэн чуулганы анхны хэлэлцүүлэг дээр дэмжигдсэн ч Монгол ардын нам бүлгийнхээ хурал дээр эргээд 30 хувь болгохоор санал нэгдсэн байна. Эрх баригч хүчний энэхүү шийдвэр нь хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн манлайллыг үгүйсгэсэн, нийгмийн эрх тэгш байдлаас ухралт хийсэн, маш хариуцлагагүй шийдвэр гэж ШИНЭ нам буруушааж байна.

Нэр дэвшигчийн квотыг 10 хувиар нэмэгдүүлэхэд сонгогдсон эмэгтэйчүүдийн хувь ердөө гурван хувиар нэмэгддэг гэсэн судалгаа байна. Тэгэхээр одоо яригдаж буй 30 хувиар тогтоолоо гэхэд Монгол Улсын Их хурал дахь эмэгтэй гишүүдийн тоо 17 хувиас 20 хувьд хүрэх ч энэ нь дээр дурдсанчлан Ази тивийн орнуудын дундаж түвшинд хүрэхгүй. Харин 40 хувьд хүргэсэн тохиолдолд жендерийн тэгш байдлын үзүүлэлтээрээ 29 дүгээр байр хүртэл урагшилж, тэргүүлэгч 30 орны тоонд багтах боломжтой болно.

Иймд .

Мөн улс төрийн намуудыг УИХ-аар хэлэлцэж буй Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон удахгүй хэлэлцэж болзошгүй Улс төрийн намын тухай хуулийн төсөлд жендэрийн тэгш байдлыг хангуулах талаар дэвшилтэт заалтуудыг оруулахад санаачилгатай ажиллаж, дуу хоолойгоо өргөхийг уриалж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.