СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-06-13

Элсэлтийн шалгалтын төвүүдийн ойролцоо дуу чимээ гаргахгүй, зам засварын ажил хийхгүй байхад анхаарна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Элсэлтийн ерөнхий шалгалт болон бусад зохион байгуулж байгаа ажлуудын талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин мэдээлэл өглөө. 

Улаанбаатар хотод их, дээд сургуулийн 90 гаруй хувь нь байдаг. Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 14-18-нд үргэлжилнэ. . Элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй сурагчдыг шалгалтаа амжилттай өгөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах зохицуулалтыг хийнэ. Тодруулбал,

  • Элсэлтийн ерөнхий шалгалт авах сургуулийн байруудад цагдаа ажиллаж, аюулгүй байдлын болон замын түгжрэлийн зохицуулалт хийнэ.
  • Элсэлтийн ерөнхий шалгалт авах сургуулийн тог цахилгаан, ус дулааны хангамжийн аюулгүй байдлыг нийслэлийн холбогдох байгууллагууд анхаарч ажиллана.
  • Шалгалтын төвүүдийн ойролцоо дуу чимээ гаргахгүй байх, зам засварын ажил гүйцэтгэхгүй байх, усны хязгаарлалт хийхгүй байх зэрэгт анхаарч ажиллана.
  • Шалгалт өгч буй сурагчид шалгалтын батламж хуудсаа үзүүлээд тухайн өдрөө нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих зохицуулалтыг хийнэ гэлээ.

Хотын дарга хүүхдүүдийн аюулгүй байдал, эрүүл мэндтэй холбоотой асуудалд анхаарч ажиллах хэрэгтэйг онцолж байлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.