СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-06-13

“Нээлттэй нам” уулзалт хэлэлцүүлэг Дорнод аймгийн Халхгол суманд

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

“Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр Дорнод аймгаас эхэлж байна. Удирдах зөвлөлийн Ажлын албаны 10 баг зүүн гурван аймгийн 45 сумдад ажиллаж байна. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл, Ажлын албаныхан тухайн орон нутгийн ахмад гишүүдтэй уулзаж, улс орны тухай ярилцаж, санал шүүмжлэлийг нь сонсож, ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

Монгол Ардын Намын Хэвлэл Мэдээллийн Газрын дарга Г.Баярхүү Дорнод аймгийн Халхгол суманд ажиллаж байна. Тэрээр Халхгол сумын Монгол Ардын Намын хорооны 2-р үүрийн ахмад гишүүн Б.Лхамуужав гуайтай уулзлаа. 1989 онд гишүүнээр элссэнээсээ хойш намын үйл хэрэгт хүчин зүтгэж байгаа тэрээр намын цахим шилжилтийн үйл ажиллагааг өөрөө ашигладаг, цахимд шилжихийн чухлыг онцлон ярьж байлаа.  

Мөн Дорнод аймгийн Халх гол сумын Монгол Ардын Намын хорооны гишүүн С.Бадам-Арилд гуайд хүндэтгэл үзүүлж уулзав. С.Бадам-Арилд гуай энэ жил 93 нас сүүдэр зооглож байгаа тус сумын хамгийн өндөр настан төдийгүй намын ахмад гишүүн юм. С.Бадам-Арилд гуай ажил амьдралын гараагаа аймгийн нэгдсэн эмнэлэгт сувилагчаар эхлүүлж, насаараа эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Тэтгэвэр нэмэгдсэнд төр засагтаа баярлаж байгаагаа илэрхийлж байна.

Дорнод аймгийн хэмжээнд 8.130 өндөр настан аж төрж байгаагаас Халх гол суманд 400 гаруй ахмад амьдарч байна. Мөн Монгол Ардын Намын Хэвлэл Мэдээллийн Газрын дарга Г.Баярхүү Халх гол сумын МАН-ын хорооны ахмад гишүүн М.Хишигт гуайд хүндлэл үзүүлж уулзлаа. Насаараа мал маллаж амьдарч байгаа М.Хишигт гуай нас сүүдэр 77 хүрч байгаа аж. Намын гишүүн болоод 40 гаруй жил болж байгаа түүний хүү Т.Аюушбат суран эдлэл хийдэг, сумандаа энэ үйлдвэрлэлээрээ гаршжээ. Үндэсний үйлдвэрлэл тэр дундаа хөдөө орон нутгийн хөгжлийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй Хөдөөгийн Сэргэлтийн ажилд талархалтай байгаагаа тэрээр уулзалтын үеэр хэлж байлаа.  

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл, Ажлын албанаас намын гишүүд, дэмжигчид, иргэдэд намаас хийж, хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааг танилцуулах “Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлэг яг одоо Дорнод аймгийн Халхгол суманд эхэлж байна.

Тус сумын хувьд 3400 амтай, Монгол Улсын жишиг сумдын нэг юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.